Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 04, Пүрэв
С.Энхболд: 46 хүнээс Covid-19 илэрсний хоёр нь масс дундаас батлагдсан

С.Энхболд: 46 хүнээс Covid-19 илэрсний хоёр нь масс дундаас батлагдсан

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-02-13 11:05:00

Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.13) мэдээллийг хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 46 хүнээс Covid-19 халдвар илэрсэн. Тэднээс хоёр нь масс дундаас батлагдсан бол 44 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:

-"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г авахад өчигдөр, өнөөдөр хоёр тохиолдол батлагдлаа. Өнөөдөр 46 хүнээс вирус илэрсэн. Үүний 44 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байсан. Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хоёр хүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн. Шинэ голомт гэж үзэж болно.

Иргэд хатуу хөл хорионы дэглэмийг маш сайн хэрэгжүүлсэн учраас халдварын голомтуудад хийсэн шинжилгээнээс харагдаж байна. Нийт 12 өдөрт 411 өрхөөс шинжилгээ авна. Одоогийн байдлаар гурван халдварын голомтыг илрүүллээ. Хоёрдугаар сарын 23-наас хөл хориог цуцална. Масс дундаас халдвар илэрвэл гэрт нь тусгаарлаж, тандалт судалгааг хийнэ. Өнөөдөр нийт 20 орчим мянган иргэнээс PCR шинжилгээ авна.

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.02.13/ зургаан дүүргийн 67 цэгт  10.00  цагаас иргэдээ явуулын болон суурь хэлбэрээр PCR шинжилгээг авна.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-02-13 11:05:00

Сэтгэгдэл бичих