Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 04, Пүрэв
Л.Оюун-Эрдэнэ: Шулуухан хэлчихье, нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй

Л.Оюун-Эрдэнэ: Шулуухан хэлчихье, нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-02-10 17:16:00
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө" баталжээ. Төлөвлөгөөг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрээр энэ үеэр: "Манай Засгийн газар байгуулагдаад дөрвөн зорилтыг дэвшүүлсэн. Энэ дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүндхэн шийдвэрүүдийг гаргаж ажиллах юм.Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцтай, тогтвортой орлоготой байлгах нь энэ төлөвлөгөөний амин сүнс байна. 
Өнөөдөр эхний хоёр зорилтыг хангахын тулд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г бэлдэж дууслаа.Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чихэр мэт амттай биш, давс мэт шорвог ч зайлшгүй хийх шаардлагатай хүндхэн шийдвэр гаргаж ажиллахаас аргагүй. Энэ төлөвлөгөө бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй. Засгийн газрын бодлогын амин сүнс нь  халамж биш ажлын байр бий болгоход чиглэнэ. Хамгийн сайн халамж бол баталгаатай, цалин сайтай ажлын байр юм. Төлөвлөгөөний нэлээд хэсэг нь ажлын байр олноор бий болгоход зонхилно.
 
Энэ бол 2023 он хүртэлх гурван жилийн төлөвлөгөө.
Энэ төлөвлөгөөг Засгийн газар дангаараа хэрэгжүүлж чадахгүй. Тиймээс УИХ, Засгийн газар, Монголбанк хамтарч ажиллана. 
 
Засгийн газар эхний 100 хоногтоо вакцинжуулалтыг эхлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор дуусгана.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г идэвхтэй зохион байгуулбал дахин хөл хорио тогтоохгүй байх чиглэлийг барина.ДЭМБ-ын зөвшөөрсөн хоёр вакциныг /AstraZeneca,Pfizer/ оруулж ирэхээр гэрээ хэлэлцлүүд хийгдэж байна. ДЭМБ зөвшөөрөл өгөхөөр амжиж татна. Зохих стандартын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгална. Үүнийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулна. Гол ажлыг халдвар хамгааллын дэглэмийн үеэр зохион байгуулна. Зарим нь буцалтгүй тусламжаар зарим нь гэрээгээр хийгдсэн. 
 
 
 
Нийт дөрвөн төрлийн вакцин авахаар гэрээ хийсэн. Нийт хүн амын 60 орчим хувийг вакцинжуулвал эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөсөн. Эхний ээлжинд бид 300 мянган тунг оруулж ирэх бөгөөд эрүүл мэндийн салбарын хүмүүс, экспортын чиглэлд ажиллаж буй жолооч, ахмадууд болон суурь өвчтэй хүмүүсийг хамруулахаар төлөвлөж байна.ОХУ, БНХАУ, БНЭУ-ын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье.
 
 
 
Цар тахлаас үүдэлтэйгээр 68.9 мянган ажлын байр үгүй болсон. Хэрэв өнөөдрийн арга хэмжээг хийхгүй бол жилийн дараа гэхэд 130 мянган ажлын байр үгүй болж, цаад утгаараа маш олон хүнд нөлөө үзүүлэх нөхцөлд орно. Тиймээс өнөөдрийн шийдвэрийг гаргаж байна. Мөн цаашид хэрвээ хорио тогтоох болвол иргэддээ урьдчилан зарлан мэдээлдэг байх тогтолцоо руу шилжинэ. Эзэндээ ээлтэй үхэр жил цар тахлыг ялсан, эдийн засгаа сэргээсэн амжилт ирнэ гэдэгт найдаж байна" гэв.
 
Үүнийхээ дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирэх мөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн тусламж олгох саналыг гаргаад буй. Энэ талаарх сэтгүүлчийн асуултанд тэрбээр : “Шулуухан хэлчихье, нэг сая төгрөгийн тэтгэмж олгох саналыг дэмжихгүй. Цаашдаа бид бэлэн мөнгөөр сонгууль хийдэг соёлоосоо татгалзах хэрэгтэй. Харин нэг сая төгрөгийн цалинтай ажлын байрыг олон болгохын төлөө тэр мөнгийг зарцуулах ёстой.
Энэ бол Ерөнхий сайдын улс төрийн байр суурь бөгөөд барих дотоод философи." хэмээн хариулав.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-02-10 17:16:00

Сэтгэгдэл бичих