Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 04, Пүрэв
Израиль улс хэрхэн хүн амаа богино хугацаанд вакцинжуулж байна бэ?

Израиль улс хэрхэн хүн амаа богино хугацаанд вакцинжуулж байна бэ?

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-02-08 10:21:04

Израиль улсад вакцинжуулалт эхэлснээс хойш 6 долоо хоногийн дараа коронавирусийн халдварын тохиолдол эрс буурлаа. Израиль нь цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Ойрх Дорнодын улсуудын нэг бөгөөд вакцинжуулалт эхлэхээс өмнө коронавирусийн шинэ төрөл болох B.1.1.7 нийт тохиолдлын 70 орчим хувийг эзэлж байжээ. 

Израиль улс арванхоёрдугаар сарын 19-өөс эхлэн Pfizer болон Moderna компанийн үйлдвэрлэсэн вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэлсэн билээ. 9 сая орчим хүн амтай тус улс одоогоор 5 сая гаруй иргэнээ вакцинжуулаад байна. Хүн амынхаа 58.8 хувийг вакцинд хамруулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа юм. 

Ийнхүү тус улс богино хугацаанд хүн амаа вакцинжуулахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Үүнд: 

Юун түрүүнд, Израилийн эрүүл мэндийн тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэсэн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Хүн ам шигүү суурьшсан жижиг улс тул эмнэлгийн тусламжаас алслагдана гэх ойлголт бага бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь эрүүл мэндийн байгууллагад ажилладаг гэсэн тооцоо гарчээ. Израилийн эрх баригчид уг эрүүл мэндийн дэд бүтцийг ашиглан богино хугацаанд вакцинжуулалтыг хийж эхлээд байна. 

Вакцинд хамруулах шалгуур нь бусад улстай харьцуулахад тун энгийн аж. Тухайлбал, АНУ-д нас, ажиллаж буй салбар, өвчний түүх гэх мэт олон шалгуурыг харгалзаж үзсэний үндсэн дээр вакцинд хамруулж байгаа бол Израильд өндөр настнуудыг нэн тэргүүн вакцинжуулахыг зорьж, бусад иргэдийг ч вакцинд хамрагдахыг идэвхтэй уриалж байна. Мөн вакцины цаг авах дуудлагын төвүүдийг олноор нээж, гадаах байгууламжуудыг вакцинжуулалтын төв болгон ашиглаж эхэлжээ. 

Ингэснээр 60-аас дээш настай иргэд хоёр дахь тунгаа хийлгэж эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн Израильд коронавирусийн шинэ төрлийн халдвар мэдэгдэхүйц буурчээ. Одоогийн байдлаар 60-аас дээш настай ахмадуудын 75 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. 

Халдварын тохиолдол буурахад дан ганц вакцинжуулалт нөлөөлсөн гэж дүгнэхэд эрт байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь, Израиль улс арванхоёрдугаар сарын 27-ноос нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосон нь тархалтын хумихад нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. 

Вакцинжуулалт үр дүнгээ өгөхөд вакцины чанар ч нөлөөлжээ. Маккабигийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр сарын 29-нд вакцины үр дүнгийн талаар хийсэн судалгааныхаа урьдчилсан дүнг танилцуулжээ. Тэдний хэлж буйгаар 350 мянган иргэн Pfizer компанийн үйлдвэрлэсэн вакцинаас эхний тунг тариулснаас хойш 13-24 хоногийн дараа 51 хувьд нь дархлаа тогтсон байжээ. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Times of Israel сонин шинэ судалгааны үр дүнг нийтэлсэн бөгөөд вакцинд хамрагдсан 163 мянган хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүст 92 хувийн дархлаа тогтож байна гэжээ. 

Ийнхүү Pfizer компанийн вакцин бодит амьдрал дээр лабораторийн туршилттай дүйцэхүйц үр дүнтэй байгаа нь дэлхий нийтэд найдлага төрүүлж байна. 

Эх сурвалж: Buzzfeed News

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-02-08 10:21:04

Сэтгэгдэл бичих