Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-02-28
-9°
-21°
Даваа
2021-03-01
-2°
-16°
Мягмар
2021-03-02
-13°
Лхагва
2021-03-03
-1°
-10°
Пүрэв
2021-03-04
-1°
-12°
2021 оны 02 сарын 28, Ням
Коронавирус ба Дэлхий: Шинэ омог дахин хувьсжээ

Коронавирус ба Дэлхий: Шинэ омог дахин хувьсжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-02-05 10:06:00

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхий нийтээрээ коронавирустай “дайтаж” байна. ДЭМБ-ын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд дэлхийн хэмжээнд гарч буй коронавирусний халдварын тоо цөөрч буй ч Их Британи, Бразиль, Өмнөд Африкаас улбаатай шинэ омгуудын халдвар түгэж, Их Британид анхлан бүртгэгдсэн шинэ омог дахин хувьсаж, вакциныг илүү сайжруулах шаардлага тулгарч буй талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байна. Коронавирусний дэлхий дахины нөхцөл байдлын талаар ВВС мэдээлснийг тоймлон хүргэе


 

Түгжээнд орсон Европ

 

Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр дэлхийн хэмжээнд 103,5 сая хүн цар тахлаар өвчилж, 2,2 сая хүн эндээд байна. Гэхдээ нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь эдгэрсэн сайн мэдээ бий.

Энэ долоо хоногийн эхнээс Европын холбоо нарийн дэглэм мөрдөж эхэлжээ. Тус холбооны орнууд коронавирусний өвчлөл багатай, тэр дундаа Их Британи, Бразиль, Өмнөд Африкаас улбаатай шинэ омгуудын халдвар илрээгүй улс орнуудын иргэдийг л хэсэг хугацаанд хилээрээ нэвтрүүлэх болзол тавилаа. Тухайлбал, сүүлийн 14 хоногийн хугацаанд 100 мянган хүн ам тутамд 25-аас илүүгүй тооны өвчлөл бүртгэгдсэн орнуудын иргэд Европын холбооны улсуудын хилийг алхах боломж эдэлнэ. Ийм эрх бүхий орны тоонд БНХАУ, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Руанда, Тайланд багтжээ. Коронавирусний шинэ омгийн халдвар бүртгэгдсэн Японыг саяхан энэ жагсаалтаас хассан аж.

Европ тэр чигээрээ түгжээнд орсон гэж хэлж болно. Герман хилээр орох, гарах хөдөлгөөнийг чанга хяналтад оруулж, Бельги гуравдугаар сар хүртэл хилийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Зөвхөн Австри л хөл хориог сулруулсан Европын ганц орон болоод байна. Австрид томоохон дэлгүүр, музей, зоопаркийг үе шаттайгаар нээх юм. Гэхдээ тусгай дэг журам мөрдөнө. Хүмүүс хоорондоо уулзахыг зөвшөөрсөн ч нэг дор хоёроос илүүгүй гэр бүлийн гишүүд л цугларах боломжтой. Олон нийтийн газруудаар явахдаа маск зүүх, зай барих зэрэг дэглэм хэвээрээ байна.

 

Британийн шинэ омгийн вирус дахин хувьссан ...

 

Их Британид 2020 оны есдүгээр сард коронавирус мутацид орж шинэ омог үүссэнийг 12 дугаар сард тогтоосон билээ. Британийн эрдэмтэд уг шинэ омог дахин мутацилагдан  генетикийн шинэ өөрчлөлтөд орж хувьсаж байгаад сэтгэл түгшиж буйгаа мэдэгдлээ. Саяхан өвчтөнүүдэд хийсэн шинжилгээгээр уг омогт Бразиль, Өмнөд Африкт бүртгэгдсэн E484K шинэ омгуудад илэрдэг шинж тэмдэг ажиглагджээ. Үүнээс шалтгаалан одоо хэрэглэж буй вакцинуудыг илүү үр нөлөөтэй болгон сайжруулах шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлжээ.

Их Британтийн Засгийн газраас  Covid-19-ийн тестийг иргэд өөрсдөө гэрээрээ хийж болох багцийг коронавирусний шинэ хувилбарын халдвар илэрсэн дүүргийн иргэдэд сайн дурын ажилтнуудаар дамжуулан тарааж эхлээд байна. Тухайн хүнд шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран уг багцаар гэрээрээ тест хийж эрүүл мэндээ шалгах боломжтой юм. Эхний удаад найман дүүргийн 80 мянган хүнд энэ хялбар аргаар шинжилгээ хийхээр болжээ. Ийм аргаар илүү түргэн тархацтай Өмнөд Африкаас гаралтай хувилбарын халдварыг тандах боломжтой хэмээн эрүүл мэндийн байгууллагууд үзсэн аж.

 

Франц, Польшид өндөр настнуудад AstraZeneca вакцин хийхээс түдгэлзлээ

 

Европын хэд хэдэн оронд "AstraZeneca" вакциныг өндөр настнуудад хийхээс түдгэлзжээ. Ахмад настнуудад уг вакцин үр нөлөөгөө үзүүлэх эсэх нь одоогоор тодорхой бус гэж үзсэн аж. Өнгөрсөн долоо хоногоос Германд энэ вакцинаар 65-аас дээш насныхныг тарихгүй байхыг зөвлөжээ. Хоёрдугаар сарын 3-наас Польш улс мөн ийм шийдвэр гаргав. Польшид AstraZeneca вакциныг зөвхөн 18-60 насныханд хэрэглэхээр боллоо. Италийн эрүүл мэндийн агентлагаас AstraZeneca вакциныг 55-аас доош насныханд хийхийг зөвшөөрсөн бөгөөд ахмадуудад хэрэглэх өөр вакциныг судлахаар болжээ. AstraZeneca компаниас үүний шалтгааныг тайлбарлахдаа “Энэ вакциныг хийлгэсэн ахмадууд цөөн байгаа учир бусад улс орнууд үр дүн ямар байхаас болгоомжилж байж мэднэ. Их Британид вакцинжуулсан иргэдийн дотор AstraZeneca  вакцин тариулсан өндөр настан олон, тэдэнд дархлаа сайн тогтсон” хэмээжээ. AstraZeneca-тай харьцуулахад Pfizer/BioNTech группын вакцин хийлгэсэн ахмадууд нийт хэрэглэгчийн 40 хувь байгаа аж. Вакцинжуулалт хийсний дараа коронавирусээр халдварлагсдын тоо хоёр дахин буурч байгааг судалгаа харуулж байгаа юм байна.

 

Ковидын дараах синдром гэж юу вэ

 

АНУ, Мексикийн судлаачид коронавирусний халдвар авч эдгэрсний дараа хүний биед ямар шинж тэмдэг илэрч байгааг судалжээ. Ковидын дараах синдром гэдэгт 55 зүйлийн шинж тэмдэг багтаж байгаа гэнэ. Коронавирусний халдвар авч эдгэрсний дараа судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80 хувьд ямар нэг зовиур байгаа нь харагджээ. Ковидын дараах синдромд бие ядарч нозоорох, толгой өвдөх, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, үс унах, дотор муухайрах зэрэг таван гол шинж тэмдэг илүү ихээр ажиглагдсан байна. Удаан хугацаагаар өвдөөд эдгэрсэн хүмүүст жин буурах, чих өвдөх, нүд бүрэлзэх, хамар байнга хүйтэн байх, хүчтэй ханиалгах, толгой эргэх, зүрх дэлсэх, уушги, дал хооронд өвдөх, зарим үед орон зайн баримжаа алдах шинж илэрчээ.

 

Японы нөхцөл ба олимпын наадам

 

Японд Токио болон зарим дүүрэгт гуравдугаар сарын эхэн хүртэл хөл хориог сунгахаар болов. Халдварын тархалт хүндрэх шинжтэй болсон нь хүмүүст зөвхөн анхааруулах зөвлөгөө өгч, зөөлөн хандаж байсантай холбоотой, хэрэв журам зөрчигчдөд торгох зэрэг арай хатуу арга хэмжээ авч байсан бол ийм хэмжээнд хүрэхгүй байсан хэмээн холбогдох байгууллагууд үзжээ. Энэ долоо хоногоос хөл хорионы дэглэм зөрчсөн хүмүүст авах арга хэмжээг чангатгах шийдвэр гаргаж болзошгүй байна.

Үүний сацуу Токиогийн Олимпын наадмын зохион байгуулах комиссын ерөнхийлөгч Ёширо Мори хоёрдугаар сарын 2-нд мэдэгдэхдээ “Коронавирусний нөхцөл байдал хаашаа ч эргэсэн ирэх зун Олимпын наадмыг зохион байгуулна. Энэ наадам шинэ нөхцөл байдал дахь Олимп болно” хэмээн мэдэгдэв.

 

Жо Байдены “Ковидын хууль”

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ажлынхаа эхний 100 хоногт коронавирусийн халдварыг багасгах чиглэлд ажиллахаа амласан билээ. Одоогоос хоёр хоногийн өмнө Жо Байден захирамж гаргаж Нэгдсэн улсын иргэд олон нийтийн газраар явах, бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчихдоо заавал маск зүүж байхаар боллоо. Эрүүл мэндийн шалтгаантай биш бол хоёроос дээш  насны бүх хүн үүнийг мөрдөнө. Хувийн машиндаа ганцаар зорчих тохиолдолд л маск тайлах боломжтой. Гэхдээ АНУ-д Европын зарим орны нэгэн адил вакцины нийлүүлэлт тасалдах байдал үүсжээ. Олон мянган хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэж чадахгүй хүлээж байгаа ажээ. Зарим нь хоёр дахь тунгаа хийлгэхээр алс явах шаардлага тулгарсан нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулж эхлэв. Гэвч Ерөнхийлөгч Жо Байден коронад “бууж өгөх” хүсэлгүй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-02-05 10:06:00

Сэтгэгдэл бичих