Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-02-28
-9°
-21°
Даваа
2021-03-01
-2°
-16°
Мягмар
2021-03-02
-13°
Лхагва
2021-03-03
-1°
-10°
Пүрэв
2021-03-04
-1°
-12°
2021 оны 02 сарын 28, Ням
Анжелина Жоли: Би 50 насаа тэсэн ядан хүлээж байна. Учир нь...

Анжелина Жоли: Би 50 насаа тэсэн ядан хүлээж байна. Учир нь...

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-02-05 09:50:05

Холливудын дур булаам бүсгүй, Оскарын шагналт жүжигчин Анжелина Жоли үргэлж олны анхаарлын төвд байдаг билээ. Тэрээр саяхан Их Британийн Vogue сэтгүүлийн гуравдугаар сарын нүүрийг чимж, ярилцлага өгчээ. Жоли чадварлаг жүжигчнээс нь гадна, найруулагч, хүний эрхийн төлөө тэмцэгч, НҮБ-ын элч төлөөлөгч, зургаан хүүхдийн ээж.

45 настай жүжигчин бүсгүй одоогоор 19 настай Маддокс, 17 настай Пакс, 16 настай Захара, 14 настай Шило, 12 настай ихрүүд Вивьен, Нокс нарын хамт Лос Анжелес дахь гэртээ хөл хорионы дэглэм баримтлан амьдарч байгаа аж. Ярилцлагын үеэр түүний сүүлд найруулсан кино төсөл, Эмнести Интернэшнлтэй хамтран гаргаж буй ном, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэж буй үйл хэргийнх нь талаар ярилцжээ. 

Их Британийн Vogue сэтгүүлийн Ерөнхий редактор Эдвард Эннинфул:
- 2020 оны арваннэгдүгээр сарын эхний мягмар гарагт Лос Анжелес хотноо нар манддагаараа мандаж шинэ өдөр эхэллээ. Өглөөний 7 цагт Калифорнид Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхлэв. Харин миний хувьд жүжигчин, найруулагч, хүний эрхийн төлөө тэмцэгч Анжелина Жолигийн ертөнцөд түр хугацаанд нэвтрэхээр төлөвлөсөн өдөр. Түүнийг бидэнтэй ярилцлага хийж, зураг авахаар хоёр өдөр гаргахыг урьсан юм. Миний бие ярилцлагаа өөрөө гардан гүйцэтгэж, Лондонд хийсэн зураг авалтын үед алсаас хянан оролцож байлаа. 

45 настай Анжелина бид хоёр сонгуулийн үр дүн хэрхэн дөхөж байгаа талаар ярилцан “халаалтаа” хийж яриагаа эхлэв. Түүний ялдам инээд, дэлгэцээр гардаг шиг яриа хөөрөө, яриан дундуураа хэсэг бодлогошрох нь эчнээ л олонд танигдсан дүр төрх. Анжелинагийн хувьд олныг хамгийн ихээр гайхшруулдаг зүйл бол амьдралд нь юу ч тохиолдсон түүний нүд, сэтгэл дэх гал хэзээ ч унтраагүй хэвээр байдагт оршино.

- Анжелина, өнөөдөр тантай ярилцаж байгаадаа их баяртай байна. Цагаан ордон шинэ ерөнхийлөгчтэй болох гэж байна. Мөн цар тахлын үед вакцинжуулалтын зарим эерэг алхмыг хийлээ. Бид шинэ бүхний эхэнд байна. Танд бага зэрэг найдвар төрж байна уу?
- Би ирээдүйг залуу хойч үедээ даатган, тэдэнд маш их найдаж байна. 12-19 насны зургаан хүүхэдтэй амьдардаг хүний хувьд би тэднээс олон талын чадварыг олж хардаг. Гэхдээ бидний залуу үед байснаас илүү тэдэнд ирэх өнөөгийн дарамт их мэт санагддаг. Биднийг бага залуу байхад ил биш, далд байсан олон мэдээллийг тэд одоо бага зэрэг цочирдон хүлээн авч байна л даа.

Гэхдээ би Maддоксыг онлайнаар хэн нэгэнтэй орос эсвэл солонгос хэлээр ярих, Шило маань Намиби дахь найзуудтайгаа цахимаар мэндчилэхийг хараад баярладаг.  Учир нь дэлхийн хүүхэд залуус хоорондоо холбогдож, бие биеэ таньж буй шинэ арга барилыг би олж харж байна. Тэд бидний асуудлыг ингэж л шийдэж эхлэх байх. 

Таны хувьд өнгөрсөн хэдэн сар хэрхэн өнгөрөв? Лос Анжелес дахь гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байсныг тань мэдэх юм байна.
Ихэнх гэр бүлийн адил бидэнд ч мөн цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн. Гэхдээ мэдээж хэрэг сэтгэл санаа ямар байх эсэхэд амьдралын гол хэмжүүр нөлөөлнө. Захара өнгөрсөн жилийн эхээр мэс засал хийлгээд эмнэлгээс дөнгөж гарч ирэх үед бид бүгд түүнийг эрүүл саруул байгаад нь маш их баярлаж байсан тул сэтгэл санаа өөдрөг, өөрсдийгөө сөрөг байдлаас тусгаарлан “түгжчихсэн”.  

Гэхдээ мэдээж хөл хорио бидний амьдралын хэв маягт нөлөөлж буйг та надаар хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ. Жишээ нь, Пакс энэ жил ахлах ангид орсон ч хичээлээ зайнаас үзэж буйдаа сэтгэл хангалуун бус байна. Захара арайхийж жолооны шалгалтаа өгөх болоход масктай, халдвар хамгааллын цагаан битүү хувцас өмссөн “аймаар” жолоочийн хамт шалгалт өгсөн. Тэд мэдээж эдгээр мөчүүдийг ийм байна гэж өмнө нь төсөөлж байгаагүй шүү дээ. Гэхдээ бидний төрсөн өдрийн баярууд хэвийн үргэлжилж байгаа. Олон гишүүнтэй манай гэр бүлийн хувьд хамтдаа тэмдэглэх нь бидэнд маш хүнлэг мэдрэмжийг төрүүлдэг. Үүний цаана нэг тийм гоё мэдрэмж үргэлж байдаг юм.

Тэгэлгүй яах вэ.  Сесил Б ДеМиллийн хуучин эдлэн газар байсан танай гэрт зураг авалт хийсэнд бид их баяртай байгаа. Ямар тансаг, гайхалтай гээч...
- Хүүхдүүдээ тавхан минут яваад хүрэх зайтай аавынхтайгаа ойрхон байгаасай гэж хүссэн. Нүүж ирэхэд бага зэрэг сэтгэлийн дарамт мэдэрч байсан л даа. Яг л ДеМил, Чаплин хоёрын зугаалах газар руу сэм гэтээд ч байгаа юм шиг. Манайд энтертайнмент өрөө гэж байхгүй, юм бодонгоо алхах явган хүний өргөн замууд их байдагт би хамгийн их дуртай. Энэ цаг үед бидэнд ийм аз тохиож байгаа нь гайхалтай.

Таны гэр бүлийн энгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
- Би хэзээний л зүгээр сууж чаддаггүй төрлийн хүн байсаар ирсэн. Би олон хүүхэдтэй ээж болохыг хүсдэг байсан ч Жейн Гудолл (Английн антропологич, шимпанзе судлаач эмэгтэй) шиг хаа нэгтээ ширэнгэн ой дундуур аялна даа гэж төсөөлдөг байлаа. Нэг үгээр би эх хүн байна гэдгийг уламжлалт байдлаар нь төсөөлөөгүй хэрэг л дээ. Гэртээ суудаг, уламжлалт арга барилтай ээж байхын тулд надад бүхий л төрлийн ур чадвар дутагдаж байгаа юм шиг санагддаг. Аз болоход хүүхдүүд минь уян хатан чадвартай, надад тусалж байгаа болохоор л би энэ бүгдийг зохицуулж байна гэж боддог. Гэхдээ л би тэр талаар огт чадваргүй.

Тийм гэж үү? Би огт тэгж бодоогүй юм байна.
- Би тэдэнд маш их хайртай. Бид яг л нэг баг шиг санагддаг. Энэ нь магадгүй улиг болсон мэт сонсогдож болох ч хүүхэд чинь шарж буй өндгөө түлсэн ч, эцэст нь юу ч болж байсан хамаагүй тэднийг л хайрлах ёстой.  Гэхдээ та бас манай хүүхдүүдтэй уулзаж байсан шүү дээ. Тэд нэлээд чадвартай.

Таниас бас өвлөж сурсан байх. Та тэднээр бахархах хэрэгтэй.
- Баярлалаа. (инээв)

-Бид таны зураг авалтыг хийхээр хоёр өдрийг маш гайхалтай өнгөрөөсөн.  Эмэгтэй хүнийхээ хувьд таныг одоо ямар байгааг гэрэл зургаар харуулах нь бидний хувьд их чухал байлаа. Та амьдрал, зорилгынхоо аль хэсэгт яваа бол?
- Би хэд хэдэн зүйлийг даван туулсан гэдгээ мэднэ. Гэсэн ч итгэл найдвараа алдахгүй байхыг хичээдэг. Энэ бол цар тахлын үед хэн бүхний олж мэдсэн зүйл байх.

Таны хүсэл тэмүүллээ хэзээ ч мартдаггүй, орхидоггүй чанарыг чинь хүмүүс их үнэлж, хүндэлдэг. Тиймдээ ч та Жералдин Ван Буэрэн (олон улсын хүний эрхийн хуульч) болон Эмнести Интернэшнлтэй хамтран хүүхэд, залууст зориулсан номоо удахгүй хэвлүүлэх гэж байгаа гэж дуулсан. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
Энэхүү ном нь "Эрхээ мэд" (Know Your Rights) гэсэн нэртэй байх болно. Ялангуяа залуучуудад эрхээ олж авахад нь хэн, юу саад болж байгааг олж мэдэх, хэрхэн даван туулахад нь туслахыг эрмэлзэж байна. Залуу хүмүүст хандан “Хэн ч чамайг хохироох, дуугүй болгох эрхгүй” гэдгийг хэлэхийг хүссэн юм. Залуу хүмүүс асуудалд дуу хоолойгоо хүргэж, тэмцэхэд бэлэн байна. Гэтэл томчууд хэзээ ч тэдний насан дээр байгаагүй мэт аашилж, ташаа ойлголттой байдаг. Энэхүү ном нь тэдний тэмцлийг бэхжүүлж, бодитоор туслах хөшүүрэг болоосой гэж бид хүсэж байна.

- Гайхалтай. Маш чухал ажил байна.
- Магадгүй энэхүү ажлыг хийх болсон нь миний дотор байдаг, эрч хүчтэй залуу Жолитой холбоотой байж болох ч залуу хүнд угаас байдаг хүсэл зориг, тэмүүлэлтэй зан чанарт би дуртай. Тэд зөв, бурууг илүү тодорхой харж чаддаг гэдэгт би итгэдэг. Ахмад настнууд аливаа асуудалд хүлцэнгүй хандаж буйг би маш олон удаа харсан. Харин залуу хүн ээрч түгдрэлгүй "Энэ бол буруу зүйл. Бид үүний эсрэг зогсоно" хэмээн асуудалд эрс шийдэмгий ханддаг. Би тэр хэвээрээ үлдэхийг хэзээнээс л хүссээр ирсэн.

"БИ 20 НАСТАЙ БАЙХДАА ДЭЛХИЙ ДАХИНД ЧУХАМ ЮУ БОЛЖ БАЙГААГ ОЛЖ МЭДЭХЭЭР ҮҮРГЭВЧЭЭ ҮҮРЭЭД ЯВСАН"

Та бол НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн элч төлөөлөгч. Тус байгууллагатай хамтран ажиллаад 20 жил болчхов уу?
- Энэ онд яг 20 дахь жил нь болж байна. Би анх 20 гаруйхан настай байхдаа дэлхий дахинд чухам юу болж байгааг олж мэдэхээр гутлаа өмсөөд, үүргэвчээ үүрээд явж байлаа. Өөрөөр хэлбэл би сургуульд заалгаснаасаа илүү их мэдлэг, боловсрол олж авахыг хичээсэн. Хөндий хоосон газар олон янзын байдлаар өссөн миний хувьд хорвоо ертөнцийн талаар илүү өргөн ойлголттой болохын тулд ийнхүү явах хэрэгтэй болсон юм.

Танд өөрчлөлт авчирсан уу?
- Би тухайн үед сая сая хүмүүс өртөж буй дайн, геноцид, хавчлага, албадан нүүлгэн шилжүүлэлтийг тэвчдэг тогтолцоог хараад маш их цочирдож, уур хүрч байлаа.  Шударга бус байдалд бухимдаж, системийг нь үгүй хийхийг хүсэж байсан ч үүнийг дотроос нь өөрчлөхийн тулд тэмцэх хэрэгтэй гэдгээ ойлгосон.

- НҮБ-тай хийсэн ажлаа эргээд харахад ямар мэдрэмж төрдөг вэ?
- Би НҮБ-тай хамтран ажиллахдаа дуртай ч заримдаа бухимдлыг мэдэрдэг байв. Хамгаалалт, анхаарал халамж хэрэгтэй хүмүүст зориулсан бодит шийдэл байгааг олж харах дуртай. Би дэлхийн өнцөг булан бүрээс үүний төлөө амь насаараа дэнчин тавьж байгаа хүмүүсийг харах дуртай. Харин засгийн газрууд хүмүүсийг дүрвэх, асуудлыг шийдвэрлэхэд маш бага анхаарал хандуулдаг байдлыг үзэн яддаг. Бид хүн бүр тэгш эрхтэй байхын төлөө дуугарахгүй, тэднийг хамгаалахгүй байгааг хараад дургүй минь хүрдэг. Хүмүүс, улс орнуудыг бие даахыг уриалахад бус харин тэднийг шархалж, хөл алдахад нь ашиг хонжоо хайдаг байдалд дургүй.

- Сүүлийн 20 жилийн хугацаанд дүрвэгсдийн асуудал ерөнхийдөө өөрчлөгдөж байгааг та анзаарч байна уу?
- Харин улам дордов уу ч гэж бодож байна. Бид дүрвэгсдийг дарамт болж буй мэтээр ярьдаг. Гэхдээ тэд дасан зохицох хэрэгтэй болж байх шиг байна. Тэд угаас өөр ур чадвартай ба нүднээс нь ч өөр дүр төрхийг олж харж болно.

Мөн тэд хүн чанартай маш гүн гүнзгийгээр нүүр тулсан, дарангуйллын эсрэг сөрж зогссон хүмүүс. Бид тэдний тэмцлийг хүндэтгэх ёстой. Учир нь үр хүүхдээ хамгаалахын тулд тэсрэх бөмбөгнөөс зугтаж байгаа хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй.

- Та уран сайхны болон баримтат олон кино найруулсан. Дайны үеийн гэрэл зурагчин Дон МакКуллиний намтрыг дэлгэцийн бүтээл болгож найруулахаар та камерынхаа ард эргэн иржээ. Дон бол миний дуртай гэрэл зургийн сэтгүүлчдийн нэг. Түүний намтрыг дэлгэцийн том бүтээл болгохыг хүсэхэд тань юу тэгтлээ нөлөөлөв?
Нуулгүй хэлэхэд, би одоо ч их сандарч байна. Нөгөөдөр гэхэд би түүнээс зарим зүйлийг тодруулахаар явуулах ёстой имэйлээ одоо ч нягталж, найруулсаар л байна. Тэр маш гайхалтай хүн. Энэ түүх нь Донын тухай ч гэлээ бүтээлд түүнийг дайны гэрч болсон гэдэг талаас нь, мөн алдартай гэрэл зургууд дээрх хүмүүсийн амьдрал, тэд чухам хэн байсан болон тэрхүү зөрчилдөөний нууцлаг хийгээд чин үнэнг өгүүлэхийг зорьж байна.

- Энэ жилийн сүүлээр нээлтээ хийх Марвелийн комик номоос сэдэвлэсэн ‘Eternals’ кинонд та жүжигчин Ричард Мадден, Сальма Хайек нарын хамт тоглож байгаа шүү дээ. Таны дүрийг алтан өмсгөлтэй гэж дуулсан юм байна.
Надад дүр сонголтууд маш их таалагдаж байгаа. Тиймдээ ч бид хамтдаа нэгдэн ажиллаж байна. Би Хлое Жаогийн (киноны найруулагч) алсын хараа, бидний мэдэх Марвелийн супер баатруудыг олонд таниулж, харах өнцгийг тэлэхийг дэмжиж би гарын үсэг зурсан. 40 гаруй насандаа алтан өмсгөлтэй гүйнэ гэж төсөөлөөгүй ч миний хувьд энэ нь галзуу бөгөөд гайхалтай байсан шүү.  

"ЗАЛУУ БАЙСАН ҮЕЭ БОДОХОД 40 НАСАНДАА ИЛҮҮ ИХ АМАР АМГАЛАНГ МЭДЭРЧ БАЙНА"

- Та яг одоо амьдралынхаа аз жаргалтай үед байгаа юм шиг санагдаж байна уу?
- Мэдэхгүй юм даа. Өнгөрсөн хэдэн жил надад багагүй хэцүү байлаа. Одоо бол гэр бүлийнхээ “шархыг анихад” нь илүүтэй анхаарч байна. Энэ нь яг л мөс хайлж эсвэл шинэ цус биеэр минь дахин эргэлдэх адил аажмаар хэвийн болох байх.

- Энэ нь магадгүй яг аялал шиг байх...
Би одоохондоо тэгж бодохгүй байна. Тэгж санагдах үе ирэх байх хэмээн найдъя. Би нас нэмэх дуртай. Залуу байсан үеэ бодоход 40 насандаа илүү их амар, амгаланг мэдэрч байна. Магадгүй, учир нь ... Би яг сайн мэдэхгүй байна. Магадгүй ээж минь тийм ч урт наслаагүй болохоор нас нэмэхийн хэрээр надад гуниг төрөхийн оронд яг л ялалт байгуулж байгаа мэт санагддаг байх.

- Тэгэлгүй яах вэ. 
- Тиймээс нас ахих нь надад таалагддаг. Би 50 насаа тэсэн ядан хүлээж байна.  Учир нь энэ насандаа би өөрийгөө дахин нээнэ гэдгээ мэдэрдэг. Нэг өдөр би хүүхдүүдтэйгээ хамт трамполин дээр үсэрч байтал хүүхдүүд “Үгүй ээ, ээж ээ. Битгий л дээ. Та бэртчихвэл яах юм бэ” хэмээн сандралдсан. Би тухайн үед “Бурхан минь, надад бол хөгжилтэй, гоё л байна” гэж бодсон л доо. Нэгэн цагт тулаант киноны од байсан хүнийг бэртчих вий хэмээн хүүхдүүд нь айж трамполинаас буухыг зөвлөж байна шүү дээ. (инээв)

- Хөөрхөн юм бэ. Хүүхдүүд ямар байгааг шулуухан хэлчихдэг шүү дээ.
Тэд хэдий балчир ч гэлээ ямар ч тохиолдолд аюулгүй, хайрлуулж байгаагаа мэдрэх нь чухал гэдгээ мэднэ. Нэг үгээр хайртай хүмүүсээ хохироохгүй, өөрийн оюун бодлоо таньж, үнэнийг чухалчилж, худал хуурмагаар амьдрахгүй байхыг тэд мэддэг.

Тэрээр хөл хорионы үед гэртээ том хүү Маддоксынхоо үсийг засаж байгаа нь...Тэрээр хөл хорионы үед гэртээ том хүү Маддоксынхоо үсийг засаж байгаа нь...

- Та тэднийг дэлхийн иргэн болгож төлөвшүүлэхийг хичээдэг гэж боддог. Тэднийг ингэж хүмүүжүүлэх нь яагаад чухал вэ?
Тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн. Камбожид явж байхдаа би том хүү Маддоксыг анх харж байлаа. Хүү минь камбожи залуу ч гэлээ бас америк хүн, цаашлаад дэлхийн иргэн юм. Зөвхөн том хүү минь биш түүний дүү нар ч бас тийм. Бид янз бүрийн соёл, үндэстнээс гаралтай гэр бүл гэдгээрээ маш их азтай ба одоо ч бие биенээсээ суралцсаар л байна.

- Та тус тусдаа байсан хувь хүмүүсээс нэгэн гэр бүлийг бий болгосон шүү дээ.
Хэрэв тэд намайг хүлээн авч, ээж нь болохыг зөвшөөрвөл энэ нь маш том хэрэг бүтлээ л гэсэн үг. Энэ бол эхчүүд төдийгүй олон эцэг эхэд хамаатай зүйл л дээ. Гэхдээ хэрэв та үрчилж авсан хүүхэдтэй бол хүлээх хариуцлага түүнээс ч илүү гэж бодож байна. Учир нь тэд ч бас чамайг сонгох ёстой болдог. Энэ бол зөвхөн эцэг эхийн хувьд биш, тэдний хувьд ч гэсэн гэр бүл нь байх ёстой юм. Манайх тийм л гэр бүл.  

- Хүүхдээ нийгэм, байгаль орчинд ээлтэй байхад нь хэрхэн урам зориг өгөх талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч.
- Энэ их хачин сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ хүүхдэд үүнийг сайн үйл хийх эсвэл ямар нэгэн зүйлийг буцааж өгөх үүрэг даалгавар мэт бүү хандаасай гэж хүсдэг. Хэрэв бид тэдэнд үүнийг ямар нэгэн үүрэг хариуцлага, заавал хийх ёстой зүйл эсвэл буяны ажил мэт мэдрүүлэхийн оронд хүндэлж хайрладаг хүмүүстэйгээ хамтдаа амьдралын баяр баясгаланг мэдрэх замаар хийж чадвал энэ нь хүүхдүүдэд тэс өөр мэдрэмж төрүүлдэг.

- Зураг авалтын үеэр хүүхдүүд тань маш хөгжилтэй, гайхалтай байсан. Тэд бүгдээрээ хоорондоо их ялгаатай хэв маягтай юм шиг ээ.
- Би ямар ч зүйлийг хэнд нь ч тулгадаггүй. Хөгжилдөж байхдаа ч тэр.  Тийм ээ, тэд бүгд өөр өөр хүмүүс.

- Тэд маш догь хүүхдүүд.
- Тийм шүү(инээв)

- Хүүхдүүд өсөж том болохын хэрээр анх ээж болсон үеэ бодоход та эх хүнийхээ хувьд өөртөө өөрчлөлтийг мэдэрч байна уу?
- Миний ээж бид хоёр яг л сайн найзууд шиг байсан. Би олон хүүхэдтэй болохыг хэзээ хэзээнээс л хүсдэг байв. Шөнө дунд ч гэсэн тэдэнтэйгээ ярилцаад суух дуртай. Тэд өсвөр насандаа бүр хайр татам гээч.  Бас том болсон ч өмнөх шигээ л хайрласан хэвээр... Би тэдэнтэйгээ хамт байх дуртай.

-Тэд заримдаа санал бодлыг тань эсэргүүцэх үе байдаг уу?
- Өө, тэгэлгүй яах вэ. (инээв) Тэд намайг заримдаа өөдгүй хүн гэж боддог байх, тэгэх ч ёстой. Хүүхдүүд минь намайг өөр өөрийнхөөрөө буюу янз бүрээр боддог.  Надад онцгой, гойд сонин зүйл байхгүй гэдгийг тэд бүгд мэддэг болсон,  тэр үеэ өнгөрөөчихсөн гэсэн үг. Би нас ахиж байна. Надад тэднээс нуугаад байх зүйл байхгүй. Би зүгээр л сайн байхыг эрмэлздэг.

"БИ ЧАНАРТАЙ ЗҮЙЛСЭД МӨНГӨ ЗАРЖ, ТҮҮНИЙГЭЭ ҮХТЛЭЭ ХЭРЭГЛЭНЭ ГЭСЭН ЗАРЧМЫГ БАРИМТАЛДАГ"

- Та загварын сонголтдоо үргэлж анхаардаг мэт санагддаг.
- Би чанартай зүйлсэд мөнгө зарж, дараа нь түүнийгээ үхтлээ өмсөнө, хэрэглэнэ гэсэн зарчмыг баримталдаг. Би өөрийн хайртай гутал, дуртай пальто, түрийвчээ тэр болгон байнга сольдоггүй.  Энэ нь миний бас нэг чанар юм уу даа.

- Үүний цаана бас аливаад тогтвортой байдаг хүний шинж чанар байна уу?
Бид бүгд аливаа зүйлийн хамгийн сайныг нь олохыг хичээдэг. Гэхдээ хэдий чинээ олон сонголт байна төдий чинээ сайныг нь олох нөхцөл бүрдэнэ. Учир нь эргэлзсэн хэрэглэгч ч гэсэн тухайн барааг сайн мууг үл харгалзан чанартай сурталчилгаанд хууртах тохиолдол гардаг шүү дээ.

- Тийм шүү.
- Хэрэв танд хуучны эд зүйл байдаг бол харин ч түүнээсээ таашаал ав. Эртний эд зүйлийн дэлгүүр таарвал ороод гарах хэрэгтэй. Гоо сайхны хувьд Guerlain бол миний хамгийн дуртай брэнд. Захара бид хоёр үнэртэй ус, биеийн тос, шингэн савангаа дундаа хэрэглэдэг. Бид хоёр биенээ анхилуун үнэрээр нь санахад би их дуртай. Guerlain-ий тухай анхны дурсамжаа санахад ээжийн минь хэрэглэдэг энгэсэгний үнэртэй адилхан байсан нь санаанд тод буудаг.

- Та Guerlain гэснээс та тэдэнтэй хамтран хэрэгжүүлж буй эмэгтэй зөгийчдөд зориулсан төслийнхөө талаар сонирхуулахгүй юу?
- Төслийн зорилго нь янз бүрийн орны эмэгтэйчүүдийг зөгийн аж ахуй эрхлэхэд нь тусалж, тэднийг сургахад чиглэнэ.  Хөтөлбөрт хамрагдах эхний хүмүүс нь Камбожид ажилладаг бүсийн эмэгтэйчүүд байх болно.

- Маш гайхалтай. Хүмүүс таны тухай мэдэхгүй, тэднийг гайхшруулж магадгүй зүйлээсээ хуваалцаач?
- Ээ бурхан минь. Хүмүүст энэ асуулт ирэх үед би “Хэрэв надаас ингэж асуувал би юу гэх байсан бол” гэж зэрвэсхэн бодоод өнгөрдөг ч хариултаа хэзээ ч бэлдэж байгаагүй юм байна шүү. Хммм... Хэн нэгэн миний талаар сонсвол гайхах зүйл бол би их хаалттай төрлийн хүн.  Магадгүй хүмүүсийн бодсоноос илүү уйтгартай хүн байх.  Бага зэрэг хачин хүн.   

- Ярилцлагын төгсгөлд би ажлын хэнээтэй хүнийхээ хувьд асуухад, та ажлаа хэрхэн түр хойш тавьж, яаж тайвширдаг вэ? Би ч бас сураад авъя.
- Ха! Хэрэв хэн нэгэн надад яаж тайвшрахыг хэлж өгвөл би ч бас мэдмээр л байна шүү. Би 45 настай ч одоогоор үүнд суралцаагүй л байна. Ер нь төсөөлөгдөхгүй байна, хэзээ ч сурахгүй байх.

- Санал нэг байна. Би ч бас тэгж боддог (хоёул инээв)
- Би цаашаа явсаар л байх болно. Илүү их зүйлийг үзмээр байна.

- Тийм шүү, таалагдаж байна.
- Би зүгээр л хийх болно.

Эх сурвалж: www.vogue.co.uk

gogo.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-02-05 09:50:05

Сэтгэгдэл бичих