Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 04, Пүрэв
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр боллоо.
Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “e-mongolia.mn” цахимаар үзүүлнэ
Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажил хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд “Тоон бичиг үсэгтэн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад үүрэг болгов.
Товч мэдээ
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзсан. Эхний ээлжинд Улаанбаатар хотод орон сууцны “Залуус I, II, III” цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.
- Улсын хэмжээнд 27 тусгаарлах байранд 1,715 хүн байгаагийн 1,329 нь ойрын хавьтлын, 386 нь тусгай үүргийн онгоцоор иржээ. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна.

May be an image of one or more people, indoor and office
May be an image of 1 person, sitting, standing, indoor and officeMay be an image of one or more people, people sitting, people standing and indoor

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Өчигдөр

Сэтгэгдэл бичих