Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-02-28
-9°
-21°
Даваа
2021-03-01
-2°
-16°
Мягмар
2021-03-02
-13°
Лхагва
2021-03-03
-1°
-10°
Пүрэв
2021-03-04
-1°
-12°
2021 оны 02 сарын 28, Ням
Цар тахлын үед BOOM болж байгаа БИЗНЕСҮҮД

Цар тахлын үед BOOM болж байгаа БИЗНЕСҮҮД

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-02-03 11:20:21

Коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхий даяараа хөл хорионд орж, өмнөх шиг амьдралын хэв маяг алдагдсан. Улс орнууд хилээ хааж, ажил сургууль цэцэрлэг цахим орчин руу шилжиж, гадаа гарах шаардлагагүйгээр амьдрах шинэ хэв маягт шилжлээ.  Тэгвэл цар тахлын үеэр ямар бизнесүүд болж, ашиг орлогоо нэмэгдүүлсэн бол. 

Онлайн худалдаа 

Цар тахлын үед бизнесүүд хүргэлтийн үйлчилгээг түлхүү ашиглах, хэрэглэгчдийн хувьд ч дэлгүүрт очихоос илүүтэй хүргэлтээр аливаа барааг авахыг эрмэлздэг болжээ. Дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформ болох Амазон, Алибаба зэрэг компаниудын ашиг өсчээ. Тухайлбал "Amazon" компанийн орлого энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 47 хувиар өссөн. Амазон сайтынхан хүргэлтийн ачааллаа дийлэхгүйд хүрч өнгөрсөн хавар орон тоогоо даруй 175 мянгаар нэмсэн.  

Хүргэлтийн үйлчилгээ 

Хөл хорионы үед иргэд аль болох гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг сахих шаардлагатай болсон нь онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх гол шалтгаан болж буй. Тухайлбал Амазон компани зөвхөн нэг өдөрт 1.6 сая хүргэлт хийдэг байна. 

Netflix 

Netflix-ийн хэрэглэгчдийн тоо 47 хувиар өсөв. Тухайлбал Европын улсуудад хөл хорионы дэглэм дөнгөж тогтоож эхэлж байсан буюу нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд Netflix компани шинэ 16 мянган хэрэглэгчтэй болсон юм. Үүнтэй холбогдуулан компанийн зүгээс 2000 орчим хүнийг шинээр ажилд авчээ.  

Насанд хүрэгчдэд зориулсан киноны сайтууд болон секс тоглоомууд  

Секс тоглоомын бизнес эрхлэгчид 2019 онд 27 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бол 2020 онд энэ тоог хоёр нугалсан юм. Түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сард Итали улсын 60 сая иргэн хөл хорионд ороход дэлхийд тэргүүлэгч насанд хүрэгчдийн “PornHub” веб сайт гуравдугаар сарын турш тус улсаас хандаж буй хэрэглэгчдэд үнэгүй үйлчилгээ санал болгож, энэ хугацаанд “ModelHub” үйлчилгээнээс олсон бүх орлогоо “COVID-19”-тэй тэмцэх ажилд зориулан Итали улсад хандивлахаа зарласан. Үүний дараа тус сайтын хэрэглэгчдийн тоо багагүй хэмжээнд өсжээ.  

Zoom-ийн видео үйлчилгээ 

Сүүлийн үед ихэнх компаниуд ажил хэргийн уулзалтаа ZOOM гэх видео холболтыг сүлжээг ашиглан хийж буй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад энэ оны гуравдугаар сард Zoom-ын хэрэглээ 20 дахин буюу 200 сая хэрэглэгч хүртэл өсжээ.  2020 оны эхний гурван сарын байдлаар Zoom компани 122 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 

Цахим төлбөр тооцооны PayPal үйлчилгээ 

Цахим төлбөр тооцооны дэлхийн хамгийн томоохон компаниудын нэг бол PayPal. 2020 оны эхний гурван сард компани 84 сая ам.долларын алдагдал хүлээсэн ч төд удалгүй компанийн эдийн засгийн байдал эргэн сэргэж тавдугаар сард PayPal компанийн хувьцаа түүхэн дэх хамгийн өндөр ханшдаа хүрсэн юм.  

Халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ 

Коронавирусийн халдварын үед жижиг том гэлтгүй бүх аж ахуйн нэгжүүд халдваргүйжүүлэлтийн үйлчилгээг авч байгаа.  

Онлайн хичээл, сургалтууд 

Гадаад хэл сурах, нүүр будалтын сургалт, хувь хүний хөгжлийн сургалт зэрэг бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Сургалт зохион байгуулдаг хүмүүст хөл хорио зарим талаараа ашигтай тусаж байна. Тухайлбал нүүр будалтын нэг цагийн хичээл ордог байлаа гэхэд анги дүүргэлт хамгийн ихдээ 5-8 хүн байна. Харин онлайн сургалт зохион байгуулснаар нүүр будалтын нэг цагийн хичээлийг хэдэн ч хүн рүү илгээх боломжтой юм.   

Амны хаалт, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчид 

Амны хаалтгүй хүн нүдний гэм болсон өнөө цагт өнгө, загвар, материалын өргөн сонголттой амны хаалтууд худалдаанд гарах болов. Шинэ жил, Halloween-ий баярт зориулсан сэдэвчилсэн амны хаалтны худалдаа Өмнөд Солонгост явагдсан.  

АНУ, Европ, Ази дахь автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа юм. Гэсэн хэдий ч тэд хиймэл амьсгалын аппарат гэх мэт эмнэлэгт шаардлагатай бусад тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд тусална гэдгээ илэрхийлсэн байна. АНУ-ын “General Motors”, “Ford”, “Tesla”, Японы “Nissan” компани, Их Британи дахь “Formula 1” багууд хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэж буй юм.  

Иог, фитнесийн хэрэгслийн худалдаа 

Олон сараар гэртээ хөл хорионд орсон хүмүүс сэтгэл зүйн гутралд орох, үүний улмаас жин нэмэх зэрэг асуудлуудтай тулгарч буй. Фитнес, иог, бүжгийн заалнууд ажиллахгүй байгаа энэ үед дэлхий дахинд иог, фитнесийн хэрэгслийн худалдаа өсөв.  Жишээлбэл, Австралид хүмүүс гантел, иогийн гудас, дээс зэрэг хэрэгслүүдийг маш ихээр худалдан авчээ. 

gogo.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-02-03 11:20:21

Сэтгэгдэл бичих