Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 04, Пүрэв
Л.Оюун-Эрдэнэ: Залуучуудын хувьд байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх нь хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Залуучуудын хувьд байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх нь хэрэгтэй

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Уржигдар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Өглөөний ийм уулзалт хийх нь зүйтэй гэж бодож байгаа юм. Учир нь үдээс хойш даваа гарагт бүлгийн хуралтай, мягмар гарагт байнгын хороотой, лхагва гарагт Засгийн газрын хуралтай, пүрэв, баасанд чуулгантай амжихгүй байна. Мөн сайдууд бүгд хамрагдаж чадахгүй, хурлын дундуур хүмүүс гарч яваад эцэст нь үр дүнгүй тарах тохиолдол байдаг.

Тиймээс хувийн хэвшлийнхэнтэй, салбарынхантай уулзахад өглөөний цагийг ашиглах, ер нь өглөө эрт босдог, ажил хэрэгч байх соёл тогтоохыг хүсэж байна. Цаг тооцоод үзсэн хамгийн багадаа долоо хоногт гурван уулзалт хийх боломжтой юм билээ. Нөгөөтээгүүр төрийн ордонд, олон хүн цугладаг хурлууд зүгээр нэг зөвлөмж гаргаад тарчихдаг. Тийм үр дүнгүй хурал биш, нэг хурал нэг шийдэл байдалтайгаар явах нь зүйтэй. 

Дэлхий нийт үргэлж цар тахалтай байхгүй. Үүнийг даван туулна. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн төлөвлөгөөндөө одооноос орно.

Залуучуудын хувьд байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Улаанбаатар хотыг тойрсон 25 км-ын радиуст дэд бүтэц хийнэ. Хот газраа үнэтэй өгдөг тул барилга үнэтэй баригддаг. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Уржигдар

Сэтгэгдэл бичих