Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 07, Ням
Архангайд маргаашаас 2-р сарын 15-ныг хүртэл аймаг сум, хот хоорондын хөдөлгөөнийг хориглоно

Архангайд маргаашаас 2-р сарын 15-ныг хүртэл аймаг сум, хот хоорондын хөдөлгөөнийг хориглоно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-28 18:07:20

Архангай аймгийн онцгой комисс хуралдаж маргааш 09:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 15-ны хүртэл аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг гаргажээ.

Засгийн газрын тогтоолын дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ.

Онцгой комиссын хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлэх, хязгаарлалт тогтоох зарим арга хэмжээний тухай захирамж гарч, захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг байгууллага, аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Захирамжид мөн

  • Эрдэнэбулган сумын хэмжээнд хязгаарлалт тогтоож ажиллах ерөнхий эргүүл, хяналтын постын хуваарийг хавсралтаар батлав.
  • Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийн бүртгэл, судалгааг гаргаж 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Хязгаарлалтын болон гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
  • Сумдаас аймгийн төв, хот хооронд зорчиж байгаа иргэд, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг хориглох, Цагаан сарын баярын өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгаа, хөнгөлөлт, урамшуулал зарлахгүй байхыг бүх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгов.
  • Өгийнуур сумын Майхан толгой хэмээх газарт хяналтын пост гаргаж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга /хурандаа Д.Эрдэнэбаатар/, Цагдаагийн газрын дарга /цагдаагийн хурандаа А.Лхагвадорж/, Өгийнуур сумын Засаг дарга /Ш.Үүрцайх/ нарт үүрэг болгов.
  • Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил, эргүүл, пост гаргах үеийн гарах зардлыг холбогдох алба хэлтэс хариуцах.
  • Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдэд түргэвчилсэн тестээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
  • Иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.
  • Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг байгууллага, аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга /В.Мөнхбат/-д үүрэг болголоо.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-28 18:07:20

Сэтгэгдэл бичих