Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 07, Ням
Л.Месси 89 жилийн дараа дээд амжилт тогтоов

Л.Месси 89 жилийн дараа дээд амжилт тогтоов

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-28 17:36:10
    Испанийн хөлбөмбөгийн цомын тэмцээний шөвгийн 16-д домогт "Барселон", "Райо Вальекано"-г 2:1-ээр хожиж, наймд үлдлээ. Тоглолтын 63 дахь минутад "Райо Вальекано"-гийн Гарсиа салхийг хагалсан бол зургаан минутын дараа Л.Месси тэнцүүлж, 80 дахь минутад де Йонг хожлын гоол оруулжээ. Уг гоол нь 33 настай аргентин эрийн энэ улиралд оруулж буй 15 дахь гоол бөгөөд тэрээр 15 жил дараалж 15 болон түүнээс дээш гоол оруулсан өвөрмөц амжилтын эзэн болоод байна. Мөн Испанийн цомын тэмцээний 76 тоглолтод "Барселон"-ы бүрэлдэхүүнд орж тоглосноор алдарт Хосеп Самитьерийн 75 тоглолтын дээд амжилтыг шинэчлэв. Х.Самитьер нь "Барса"-д 1919-1932 онд тоглож байсан билээ. Тэгэхээр Лионель Месси энэ дээд амжилтыг 89 жилийн дараа шинэчилж байна гэсэн үг юм.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-28 17:36:10

Сэтгэгдэл бичих