Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 07, Ням
Ховдын автобус Өвөрхангайд түр зогсолт хийсэнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа

Ховдын автобус Өвөрхангайд түр зогсолт хийсэнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-28 17:11:42
Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж явсан автобусны жолооч Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Борхошууны багийн төвд шатахуунаа цэнэглэж,  энэ үеэр зорчигчид хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн нь цар тахлын өвчлөл тархах өндөр эрсдэлтэйг харуулж байна. Учир нь тус автобусанд зорчиж явсан иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарсан юм.

Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Онцгой комисс, Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамжаар дараах шийдвэрийг гаргаад байна. Үүнд,


-Тарны гүүрэн дээр байнгын хяналтын цэгийг төвлөрүүлж, голомтот бүс нутгаас ирж байгаа иргэдийг бүртгэх, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, тусгай зөвшөөрлийн QR кодыг шалган нэвтрүүлэх


-Улаанбаатар хотоос Бүрд сумыг дамжин өнгөрч, Баян-Өндөр, Есөнзүйл, Сант сум руу зорчих замд хяналтын цэг байгуулах

 

-Улаанбаатар хотоос бараа, материал ачиж ирсэн тээврийн жолооч нарыг олон хүнтэй уулзуулахгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх баталгааг тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага хариуцаж, ачааг буулгасны дараа, тээврийн хэрэгслийг хяналтын цэгээр буцаан гаргаж, Шуурхай штабт эргэн мэдээлэх

 

-Улсын чанартай төв зам дагуу хоол үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох

 

-Шатахуун түгээх станцуудын нийтийн эзэмшлийн талбайг стандартын дагуу камержуулах, ажилтнуудад халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх

 

-Арвайхээр сумаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг хатуу хяналт дор зогсоолгүйгээр нэвтрүүлэх

 

-Шатахуун түгээх станцуудын нийтийн эзэмшлийн талбайг стандартын дагуу камержуулах, ажилтнуудад халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-28 17:11:42

Сэтгэгдэл бичих