Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-03-03
-8°
Пүрэв
2021-03-04
-4°
-16°
Баасан
2021-03-05
-16°
Бямба
2021-03-06
-1°
-14°
Ням
2021-03-07
-13°
2021 оны 03 сарын 03, Лхагва
Байнгын хороо Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ

Байнгын хороо Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-27 13:44:11

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 81.2 хувийн саналаар уг асуудал дэмжигдсэн. Харин гурван гишүүн эсрэг саналтай байсны нэг нь Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх байв.

Энэ талаар байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “У.Хүрэлсүх гишүүний төхөөрөмж ажиллаагүй юм байна. Тийм учраас түрүүний дэмжсэн санал дээр нэмж тооцуулах протокол үйлдүүлэх санал гаргаж байна” хэмээн залруулсан.

Харин энэ үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Одоо жинхэнэ ажилдаа орно. Суралцана аа” хэмээн хошигнож байв. 

Ийнхүү санал хураалтад оролцсон 14 гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-27 13:44:11

Сэтгэгдэл бичих