Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-03-03
-8°
Пүрэв
2021-03-04
-4°
-16°
Баасан
2021-03-05
-16°
Бямба
2021-03-06
-1°
-14°
Ням
2021-03-07
-13°
2021 оны 03 сарын 03, Лхагва
Б.Ганчимэг /МУСГЗ/ "Чамд хайртайгаа нууж чадахгүй"

Б.Ганчимэг /МУСГЗ/ "Чамд хайртайгаа нууж чадахгүй"

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-01-27 13:36:38

Шүлэг: Б.Ганчимэг /МУСГЗ/
Ая: Т.Найданжав /МУУГЗ/
Дуучин: Б.Мягмарсүрэн /Блюз хатагтай/
Чи минь гунигтай харагдаад байхаар
Цээж минь хүндрээд нэг л хэцүү
Арга барагдаад уйлахаас минь өмнө
Амжиж надад сэтгэлээ дэлгээч
Амьдралын чимээ шуугианаас
Амраг чи минь ядраа юу
Хол зам туулна шүү хоёулаа
Халуун гараас минь хөтлөөрэй
Зангирах нулимс чинь надаар дүүрээд
Жихүүн гуниг зүрхийг чинь хэмлээ юү
Хоолойд зурах гомдолд чинь би тороод
Хүйтэн уйтгар сэтгэлийг чинь сэмлээ юу
Амьдралын чимээ шуугианаас
Амраг чи минь ядраа юу
Хол зам туулна шүү хоёулаа
Халуун гараас минь хөтлөөрэй
Цаг хугацааг хуурч болохгүй
Чамд хайртайгаа нууж чадахгүй
Удаан алхана шүү хоёулаа
Урт замд мөрөөр минь чанга тэврээрэй
Амьдралын чимээ шуугианаас
Амраг чи минь ядраа юу
Хол зам туулна шүү хоёулаа
Халуун гараас минь хөтлөөрэй
Он жилүүдийг мартаж болохгүй
Одоо бид хоёр хагацаж чадахгүй

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-01-27 13:36:38

Сэтгэгдэл бичих