Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-03-03
-8°
Пүрэв
2021-03-04
-4°
-16°
Баасан
2021-03-05
-16°
Бямба
2021-03-06
-1°
-14°
Ням
2021-03-07
-13°
2021 оны 03 сарын 03, Лхагва
Д.Дүгэржав: Халдвар авсан иргэн хотод байхдаа зах, худалдааны төвөөр үйлчлүүлсэн

Д.Дүгэржав: Халдвар авсан иргэн хотод байхдаа зах, худалдааны төвөөр үйлчлүүлсэн

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-27 12:27:51

Нийслэлд гацаад байсан Ховд аймгийн иргэдийг энэ сарын 25-ны өдөр 5 автобусаар татаж авсан. Иргэдээс Дарви суманд шинжилгээ авахад нэг автобусны 2 хүнээс коронавирус илэрсэн тул хамт явсан 43 хүнийг тусгаарлан нийслэл рүү буцаасныг бид мэдээлсэн.

Энэ талаар тус аймгийн засаг дарга Б.Дүгэржаваас тодрууллаа. Тэрээр "Хагассайн өдөр Ховд руу ирэх 320 хүнээс шинжилгээ авсан. Халдварвар авсан иргэн шинжилгээ өгсөн өдрөө буюу хариу гараагүй байхад Хар хорин худалдааны төв орж хүнс цуглуулсан, гадуур явган явсан нь асуумжаар тодорхой болсон. Нэг гэрийн 2 хүнээс халдвар илэрсэн бөгөөд гурав дахь хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэгэхээр шинжилгээ өгснөөсөө хойш гадуур явж байгаад халдвар авсан байх магадлал бий гэж үзэж байна.

Одоогоор батлагдсан 2 иргэний биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэггүй байна. Бусад 4 автобусаар ирсэн иргэдээс халдвар илрээгүй тул сум сумандаа очоод гэрийн тусгаарлалтад шилжсэн. Бусад автобусны зорчигчидтой холилдсон гэсэн асуудал одоогоор тогтоогдоогүй байна. Үүнийг тандах үйл ажиллагаа үргэлжилж байна. Иргэдийг хотоос гарахаас өмнө шинжилгээнд хамруулсан бөгөөд гадуур явахгүй байхыг зөвлөсөн.

Нэг автобусанд 17,18 цаг хамт яваад ирж байгаа учраас бусад хүнээс илрэхгүй гэсэн баталгүй байхгүй. Энд гурван хүнийг тусгаарлаж эмчлэхэд эмнэлгийн ажилтан гээд олон хүнийг тусгаарлах шаардлагатай болно. Мөн Ховд аймаг алслагдсан бүсийн хувьд цаашид халдвар тархвал яах вэ гэдгийг тооцож, мөн коронавирусыг бие даан эмчилсэн туршлага байхгүй учраас бусад эрсдэлийг тооцоолж УОК-той зөвшилцөөд хот руу буцаах шийдвэр гаргасан. Иргэдийн хувийн хариуцлагаас хамаарч нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас хилийн сум буюу Дарви суманд 39 албан хаагч гарч ажиллаж дахин шинжилгээ авч, нэвтрүүлж байна. Хотод хийсэн PCR шинжилгээний хариунд найдаад шууд оруулбал аймагт халдвар тархах эрсдэл бийг харуулж байна" гэлээ. 

Ховд аймгийн Онцгой комисс шуурхай ажиллаж халдвартай иргэд, хамт ирсэн зорчигчдыг аймгийн төв рүү нэвтрүүлэхгүйгээр шууд онгоцны буудалд тусгай машинаар тээвэрлэн онгоцонд суулгалаа. Тодруулбал, Коронавирусний халдвартай 2 иргэн, зорчигчдын хамт нийт 43 иргэнийг Ховд аймгаас Улаанбаатар хотруу тусгай үүргийн онгоцоор, эрүүл мэндийн шалтгаантай 2 иргэнийг машинаар нийт 45 иргэнийг тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. 

Одоогоор 01 сарын 26-нд Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн 160-аад иргэн гэрийн ажиглалтад байна. Тодруулбал, Жаргалант суманд 111, Буянт суманд 7, Эрдэнэбүрэн  суманд 6, Буянт суманд 4, Чандмань суманд 2, Ховд суманд 1, Мянгад суманд 5, Дөргөн суманд 6, Үенч суманд 17, Дуут суманд 1, Алтай суманд 5, Булган суманд 23, Манхан суманд 8 иргэнд тус тус тасралтгүй хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-27 12:27:51

Сэтгэгдэл бичих