Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-03-03
-8°
Пүрэв
2021-03-04
-4°
-16°
Баасан
2021-03-05
-16°
Бямба
2021-03-06
-1°
-14°
Ням
2021-03-07
-13°
2021 оны 03 сарын 03, Лхагва
Зах, худалдааны төвүүдэд хувь хүний гар дээрээс явуулын хүнс авдаг зөрчил илэрч байна

Зах, худалдааны төвүүдэд хувь хүний гар дээрээс явуулын хүнс авдаг зөрчил илэрч байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-26 16:43:20

Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Энэ хүрээнд 2803  аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил зохион байгуулж, холбогдох хууль, заавар зөвлөмж зөрчсөн 925 зөрчил илрүүлэн, үзлэг шалгалтын явцад 580 зөрчлийг газар дээр арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавар зөвлөмж өгч ажиллажээ.

Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын ажлын хүрээнд томоохон барааны зах, худалдааны төвүүдэд дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ. Үүнд:

  • Хүн амын төвлөрөл их,  хүн хоорондын зай барих боломжгүй
  • Үйлчлүүлж буй хүний бүртгэл хөтлөлт хангалтгүй, QR код хангалтгүй, үйлчлүүлж буй иргэд утас байхгүй, И-баримт аппликешн хэрэглэдэггүй,
  • Агааржуулалт, агаар сэлгэлт хангалтгүй,
  • Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, санамж, зурагт хуудас байршуулаагүй
  • Халуун хэмжиж, хяналт хийж буй ажилтан тогтмол суухгүй, гар ариутгалыг хүн бүрээр хийлгэхгүй,
  • Лангуу түрээслэгч худалдагч нар нь өөрсдийнхөө халууныг үзэхгүй,   
  • Гадна павильон болон өдөрт машинаас худалдаа эрхлэгч нарыг зай бариулах, гар ариутгал, худалдаа эрхлэгчдийн өдөр бүр халууныг үзэж бүртгэдэггүй,
  • Нэг хаалгаар орж, гарч зай хэмжээ алдагддаг,
  • Орчны бохирдол ихтэй,
  • Бага насны хүүхдүүд их үйлчлүүлж байгаа,
  • Хувь хүний гар дээрээс явуулын хоол хүнсийг авч хэрэглэдэг,
  • Нийтийн бие засах газрын хүрэлцээ муу,
  • Халдваргүйтгэлийн зориулалтын бодис хангалтгүй,
  • Тусгаарлах өрөө бэлтгээгүй,
  • Ариун цэвэр муу, худалдан авалт нь бэлэн мөнгөөр ихэвчлэн хийгддэг
  • Задгай талбайд ариутгал халдваргүйтгэл хийхэд хүндрэлтэй

Цаашид аж ахуй нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-26 16:43:20

Сэтгэгдэл бичих