Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-03-07
-12°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Сүхбаатарын талбайгаас сэжигтэй хоёр тохиолдлыг тусгаарлах байр руу авч явлаа

Сүхбаатарын талбайгаас сэжигтэй хоёр тохиолдлыг тусгаарлах байр руу авч явлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-25 18:03:18

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.01.25/ төв талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн.  Тэрбээр Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.

Тэгвэл түүнийг дэмжихээр ирсэн  иргэд  дунд Covid-19 халдвартай хүн  байгаа учраас төв талбайг хамгаалалтад авчээ. Төв талбайд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлыг эмнэлгийн байгууллагын ажилтнууд тусгаарлан, авч явсан байна. Түүнчлэн түүний ойрын хавьтал болсон  хүнийг олж илрүүлэх шинжилгээ авч байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд хүн хоорондын зай барихыг анхааруулж байна. 

Төв талбайн дотогш хэнийг ч нэвтрүүлэхгүй хамгаалалтад аваад байна. Талбайн баруун талын шалган нэвтрүүлэх цэгээр гарсан иргэд гэрийн тусгаарлалтад долоо хонох юм байна. ХӨСҮТ-ээс дээрх иргэдийн хувийн мэдээллийн дагуу гэрээр нь очиж дахин PCR шинжилгээ авах аж. Иргэдийн зүгээс хүн хоорондын зай барихгүй, сандралдан цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мөн мэдэгдлээ.


Image

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-25 18:03:18

Сэтгэгдэл бичих