Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-03-07
-12°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Д.Ганбат: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй

Д.Ганбат: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-25 15:53:59
 УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эрх баригч нам одоог хүртэл хэлэлцэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв.              Мөн тэрээр: "Ард иргэд нэг жилийн хугацаанд хөл хорионд байна. Үүнээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Намрын чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлалаа. Иймээс энэ чухал тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй" хэмээв.        Түүнчлэн МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Л.Оюун-Эрдэнийг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй байгаа бөгөөд учир нь Засгийн газар хариуцлага хүлээж байгаа бол танхимаараа огцрох ёстой гэв.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-25 15:53:59

Сэтгэгдэл бичих