Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-03-07
-12°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-25 15:04:51

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:  Хурлаар  Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих тухай болон Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.  

МАН-ын Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Бүлгийн хурлаас нэр дэвшигчээс асуулт авч, хариулт авснаар түүнийг 100 хувийн саналаар дэмжсэн.

Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсныг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог болсон. Ерөнхийлөгч энэ өөрчлөлт дээр хориг тавьсан. МАН-ын бүлгээс энэ хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Учир нь энэ бол Үндсэн хуулийн дагуу хийгдсэн өөрчлөлт юм. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх найман чиг үүргийг заасан. Үүнээс өөр чиг үүрэг хэрэгжүүлэхийг хориглосон. Хоёрдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нь зөвхөн Засгийн газрыг үүрэг гэж заасан байгаа.

Мөн Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулиудыг дэмжих боломжгүй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Энэ хууль нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан. Ерөнхийлөгч хуулийн төслийг боловсруулах ажилд идэвх санаачилгатай оролцсон. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэгт 36 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсэн. Ажлын хэсгийн хүрээнд эдгээр саналын 98 хувийг хүлээн авч баталсан.

Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэлд оролцдог бүх эрхийг УИХ, олонх булаагаад авчихсан мэт улс төр хийж байгаа. Үгүй юм. Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгч нарыг томилох эрх нь хэвээр, УДШ-ийн ерөнхий шүүгчийн томилох бүрэн эрх нь хэвээр байгаа.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Ерөнхийлөгч Монгол Улсын бүх шатны шүүгчид, бүх шүүхийн ерөнхий шүүгчид, ШЕЗ-ийн бүх гишүүдийг, Шүүхийн сахилгын хорооны бүх гишүүдийг томилдог. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэл бий болгосон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ эрх мэдлийг задалсан.


Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-25 15:04:51

Сэтгэгдэл бичих