Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-03-07
-12°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Маэгашира Дайэйшёо түрүүлж, сэкивакэ Тэрүнофүжи тусгай шагнал хүртлээ

Маэгашира Дайэйшёо түрүүлж, сэкивакэ Тэрүнофүжи тусгай шагнал хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-25 11:49:20
 Өчигдөр шинэ оны анхны башё Токио хотын "Рёогокү Кокугикан" ордонд өндөрлөв. Тэмцээний сүүлчийн өдөр баруун жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Котоэког ошидашигаар, зүүн жигүүрийн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Мэйсэйг сукуинагэгээр давж, барууны маэгаширагийн 14 дэх бөх Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Ооношёод ёритаошигоор, найм дахь бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн комүсүби Митакэумид, зүүний 12 дахь бөх Ичиножо А.Ичинноров маэгашира Хокутофүжид тус бүр ошидашигаар ялагдсан юм. Тэрүнофүжи 11 даваа, дөрвөн унаатай, Хоошёорюү, Ичиножо нар есөн даваа, зургаан унаатай, Кирибаяма найман даваа, долоон унаатай, Тамаваши зургаан даваа, есөн унаатайгаар Хацү башёг дуусгасан байна.        
Оны анхны тэмцээнд хоёр ёкозүна зодоглоогүй, аварга цол горилогч озэки Такакэйшёо тэмцээнийг дундаас нь орхисон макүүчи зиндааны түрүү бөх сүүлчийн өдөр тодорсон юм. Барууны маэгаширагийн тэргүүн бөх Дайэйшёо маэгашира Окиноумиг цүкидашигаар ялж, эзэн хааны цомыг анх удаа гардав. 27 настай тэрээр жюүрёо, санданмэ, жонокүчид тус бүр нэг түрүүлсэн юм.                                     
Тусгай шагналтнуудын тухайд түрүү бөх Дайэйшёо шукун-шог гурав дахиа, гино-шог анх удаа хүртсэн бол гино-шогийн эздээр тодорсон сэкивакэ Тэрүнофүжи уг шагналыг гурав дахиа, маэгашира Мидорифүжи анх удаа гардав. Харин канто-шогийн эзнийг тодруулсангүй. Дашрамд дурдахад дээд болон дэд зиндааныхан 1949 оноос 15 хоног барилддаг болсон юм.                                           
Хаврын тэмцээн Осака хотод гуравдугаар сарын 14-28-нд болно.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-25 11:49:20

Сэтгэгдэл бичих