Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөж байна

Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-24 11:16:30

 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн хурал хийлээ.


Нээгдэж байгаа барааны захууд ерөнхийдөө 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш ажиллаагүй. Тэгэхээр энэ үед халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй. Байгууллагууд иргэний QR код уншилтыг маш сайн мөрдүүлэх шаардлагатай байна. Аж ахуйн нэгжүүдэд шаадлагыг өндөр тавьсан.


Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааг нь эхлүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нийтлэг мөрдөх түр заавар нэгдсэн журмаар мөрдөгдөж ирсэн. Үүн дээр нэмээд такси үйлчилгээ, ТҮЦ, хүргэлтийн хоолны үйлчилгээ, хоол үйлдвэрлэл үйлчилгээ зэрэгт тусгайлсан нөхцөл шаардлагууд тавигдаж байсан. Үүнтэй адилаар өнөөдөр үйл ажиллагаа нь эхэлж байгаа байгууллагуудад тусгайлсан нөхцөл шаардлагууд байгаа.

Их дэлгүүр, төрөлжсөн барааны дэлгүүрүүд болон үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг өнгөрсөн 7 хоногийн турш аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, зөвлөмж өгсөн.

Ерөнхийдөө түр заавар болон тусгай нөхцөл шаардлагуудын хувьд үндсэн гол шаардлага нь ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмж, ЭМЯ-наас тавьж байгаа эрүүл ахуйн шинжтэй шаардлагууд давамгайлсан байгаа. Иргэдийн хувьд бөөгнөрөл үүсгэхгүй байх халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг зөвлөж байна.


Цагаан сарын баяр дөхөж байна. Гэхдээ Засгийн газрын зүгээс энэ жил цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх захирамж гаргасан. Энэ дагуу иргэд гэр бүлийн хүрээнд цагаан сарын баярыг тэмдэглэх хэрэгтэйг зөвлөж байна.

Улаанбаатар халдварын голомт хэвээр байгаа. Голомтуудын зарим нь хумигдаж, идэвхжил нь буурч байгаа ч анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг та бүхэнд уриалж байна гэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-24 11:16:30

Сэтгэгдэл бичих