Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Үсчинд урьдчилан цаг авч үйлчлүүлэхийг зөвлөв

Үсчинд урьдчилан цаг авч үйлчлүүлэхийг зөвлөв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-23 17:23:39

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын захирамжаар өнөөдрөөс бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжсэн.

Нийслэл коронавирусний онцгой эрсдэлтэй бүс бөгөөд одоогоор 4 голомт идэвхтэй байгаа. Цаашид энэ голомтууд өргөжих хандлагатай байгаа тул бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээ эрхлэгчид халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллийнхээ үеэр анхааруулав.

Ялангуяа үсчнээр үйлчлүүлэх иргэд эхлээд утас эсхүл цахимаар цаг авч, хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм. Учир нь үсчний байр ашиглах талбай багатай тул олон хүн бөөгнөрвөл халдвар тархах магадлалтай аж. Түүнчлэн үсчин нь үйлчлүүлэгчтэйгээ ойр ажилладаг нь халдвар тархах эрсдэлийг нэмдэг бөгөөд ялангуя үсийг сэнсдэх үед эрсдэл улам бүр нэмэгдэнэ гэдгийг анхааруулав. Мөн үсчин болон үйлчлүүлэгч амны хаалт зүүж, бээлий өмсөх хэрэгтэй бөгөөд үсний үлдэгдлийг шүүрдэхгүйгээр зөвхөн соруулах, нөмрөгийг тогтмол угааж цэвэрлэх, зай барих тэмдэглэгээ хийх, 14 хоногт нэг удаа халдваргүйжүүлэлт хийлгэхийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл зөвлөсөн юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-23 17:23:39

Сэтгэгдэл бичих