Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
ЭМЯ: 19 хүнээс халдвар илэрснээр COVID-19-ийн батлагдсан тохиолдол нийт 1,611 боллоо

ЭМЯ: 19 хүнээс халдвар илэрснээр COVID-19-ийн батлагдсан тохиолдол нийт 1,611 боллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-23 12:10:00

 Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 19 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 19 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.  Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Моностой холбоотой 5 тохиолдол, Хас банктай холбоотой 1 тохиолдол, ЧД, СХД, БЗД-ийн гэр бүлийн хавьтлууд байна. 

 Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 782 болж байна. 

 Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Дотоодын халдвар 1108 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1611, эдгэрсэн 1125 эмчлэгдэж байгаа 473 байна. Үүнээс 414 хөнгөн, 53 хүндэвтэр, 5 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 28 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" гэлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-23 12:10:00

Сэтгэгдэл бичих