Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-03-05
-15°
Бямба
2021-03-06
-12°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
2021 оны 03 сарын 05, Баасан
Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-22 15:23:31

Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох эрүүгийн хэргийн талаарх мэдээллийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өгч байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2021-01-22/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч Ц.Цэрэнням гадаад улсад байгаа, шүүгдэгч Б.Цацралт-Одын өмгөөлөгч Г.Мөнхбаяр Архангай аймагт тусгаарлалтад байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан тул шүүхээс дээрх хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-22 15:23:31

Сэтгэгдэл бичих