Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-22 15:06:22

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.
Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэрэг гэм буруутайд тооцсон байдаг.
Улсын дээд шүүхээс Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг шүүгдэгч Б.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргал, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх гэж байна.
Н.Номтойбаярыг анхан болон давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээх хасаж, 5 жил, 5 сарын хорих ял оногдуулсан. Эцсийн шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-22 15:06:22

Сэтгэгдэл бичих