Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Коронавирусээр нас барагчдын тоо ирэх сард хагас сая хүрнэ

Коронавирусээр нас барагчдын тоо ирэх сард хагас сая хүрнэ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-22 15:02:38
           АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Жо Байден цар тахлаар нас барсан нутаг нэгтнүүдийнх нь тоо хагас саяас давж болзошгүйг хүлээн зөвшөөрөв. "Нөхцөл байдал сайжрахаасаа өмнө улам дордсоор байх нь. Ирэх сард нийт хохирогчдын тоо 500 мянгаас давах төлөвтэй бөгөөд халдварын тоо нэмэгдэх нь гарцаагүй" гэж өчигдөр Цагаан ордонд хэлсэн үгэндээ онцолсон тэрээр хүн амаа вакцинжуулах гэсэн хүчин чармайлт нь өнөөг хүртэл бүтэлгүй байгааг тэмдэглэсэн байна. Маш ирээдүйтэй вакцины нийлүүлэлт муу байгаа ч өмнөх ерөнхийлөгч Доналд Трампыг шууд шүүмжлээгүй Цагаан ордны одоогийн тэргүүн цар тахлыг арилгах бүрэн боломжтойг хэлэхийн сацуу гадаадаас агаараар ирэгсдэд хорио цээрийн дэглэм тогтоож байгаагаа мэдэгдэв. Харин өмнөх өдөр нь Цагаан ордон коронавирустэй тэмцэх нь Жо Байдений эн тэргүүнд тавих ажлуудын нэг гэж тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-22 15:02:38

Сэтгэгдэл бичих