Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар шүүхээс мэдэгдэл гаргалаа

Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар шүүхээс мэдэгдэл гаргалаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-22 12:32:12
“Нарны хүү, сарны охин” компанийн "Амар амгалан" орон сууцны хороололд байр захиалж, урьдчилгаа төлсөн иргэдийн төлөөлөл орон сууцандаа орж чадахгүй, залилуулсан хэргийн шүүх хурал болж прокурорт буцаасан. Энэ хэргийн хохирогчид шүүхийн гадаа шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч 456 хүний төлөөлөл болох 40 орчим хүн жагсч байна. Эл асуудалтай холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, "Яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Прокуророос шилжиж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж, 456 хохирогчтой 58 хавтастай буюу 14500 хуудас хэргийн материалтай шүүгч танилцаад яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн.  Учир нь прокурор яллах дүгнэлтдээ нотлох баримтаар дурдсан шинжээчийн 2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй, тодорхойгүй, ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна. хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлт хоорондоо 4 тэр бум төгрөгийн зөрүүтэй хууль бус дүгнэлт байсан. Хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв хуульд нийцүүлэн гаргуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой. Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна" гэсэн байна.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-22 12:32:12

Сэтгэгдэл бичих