Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
“Токио 2020” олимпийг цуцлах эсэхийг гуравдугаар сарын 25-ны дотор шийднэ

“Токио 2020” олимпийг цуцлах эсэхийг гуравдугаар сарын 25-ны дотор шийднэ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-22 11:06:26

Токиогийн Зуны олимпийн наадмыг зохион байгуулах эсэхийг олимпийн бамбарын буухиа эхлэхээс өмнө буюу ирэх гуравдугаар сарын 25-ны дотор шийднэ гэж Зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори мэдэгджээ. “Бид асуудлыг янз бүрийн хувилбараар судалж байна. Асуудал /олимпийн наадмыг цуцлах эсэх/ олимпийн бамбарт буухиаг эхлүүлэхээс өмнө шийдэгдэнэ. Олимпийн наадмыг цуцлахаар бол бамбарт буухиаг эхлүүлэх хэрэггүй шүү дээ. Тиймээс наана нь энэ асуудлыг шийднэ. Тэр болтол тодорхойгүй асуудал олон байна. Үзэгчид, тэр дундаа хилийн чанадаас ирэх хөгжөөн дэмжигчдийн асуудлыг хэрхэн шийдэх талаар судалж байгаа. Ямартай ч Зохион байгуулах хороо ажиллаж байгаа, олимпийн наадмыг цуцлах асуудал яригдаагүй. Гэхдээ бид цар тахал зун гэхэд зогсохгүй хэвээр байна гэж харж байгаа учраас дөхүүлж байгаад шийдвэрээ гаргана. Ойролцоогоор гуравдугаар сард байх болов уу” гэж Ё.Мори хэлжээ.

“The Times” сонины өчигдрийн дугаарт Японы Засгийн газаар олимпийн наадмыг цуцлах сонирхолтой байгаа талаар мэдээлэл гарч спортын ертөнцийг шуугиулсан юм. Мэдээлэл гарсны дараа ОУОХ-ны Ерөнхийлөгч мэдэгдэл хийж, наадмыг цуцлах ямар ч үндэслэл олж харахгүй байгаагаа илэрхийлсэн юм.  

Олимпийн наадам энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болохоор төлөвлөгдөөд байгаа билээ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-22 11:06:26

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

CharlesGam
tider , browse tinder for free tinder app
2021-02-17 04:58:24