Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-03-03
-8°
Пүрэв
2021-03-04
-4°
-16°
Баасан
2021-03-05
-16°
Бямба
2021-03-06
-1°
-14°
Ням
2021-03-07
-13°
2021 оны 03 сарын 03, Лхагва
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-21 13:00:48

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.

Тодруулбал, энэ сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгаж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн.

Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн төдийгүй УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөөд буй.

Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх шийдвэр ийнхүү гарлаа.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-21 13:00:48

Сэтгэгдэл бичих