Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-10°
Пүрэв
2021-03-11
-8°
Баасан
2021-03-12
-4°
Бямба
2021-03-13
-7°
2021 оны 03 сарын 08, Даваа
Маршрутын бус зам явсан 107 зорчигч бүхий 50 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Маршрутын бус зам явсан 107 зорчигч бүхий 50 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-20 15:16:41

ТЦА

-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат Улаанбаатар хотыг тойрсон товчоодын хяналт, шалгалтын талаар мэдээллээ.

Тэрбээр “2021 оны нэгдүгээр сарын 1-19-нийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот руу 14,161 тээврийн хэрэгсэл 27,167 иргэн орж ирсэн бол Улаанбаатар хотоос 17,161 тээврийн хэрэгсэл 34,564 иргэн гарчээ. 

Түүнээс гадна энэ хугацаанд иргэд маршрутын бус замаар хөдөлгөөнд оролцож, хулгайгаар иргэдийг зөөх явдал их гарлаа.

Хяналт, шалгалтаар нийтдээ 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн зорчсоныг илрүүлэн шинжилгээ өгөөгүй байсан 52 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 иргэнийг гэрийн ажиглалтад аваад байна.

Мөн маршрутын бус замаар иргэдийг тээвэрлэсэн 34 жолоочид зөрчлийн хэрэг нээн шалгаж, есөн хүнд торгуулийн арга хэмжээ авч, 3 иргэнийг шүүхээр баривчлуулсан бол 12 иргэний зөрчлийг харьяаллын дагуу орон нутгийн Онцгой байдлын хэлтэст шилжүүлсэн.

Улс орны хэмжээнд хорио цээрийн нөхцөл байдалтай үед УОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж байгаа энэ үйлдэл нь хор уршиг ихтэй бөгөөд хүндрүүлэх нөхцөлтэйгөөр авч үздэг гэдгийг иргэдэд анхааруулж байна.

Товчоод тойрсон хяналт, шалгалтад цагдаагийн байгууллагаас нэг ээлжид 22 автомашин 40 алба хаагч үүрэг гүйцэтгэж буй. Төмөр замын нүхэн гарцууд болон хот тойрсон замуудыг блокоор болон бусад зүйлээр хааж, хяналт тавьж байгаа.

Улаанбаатар хотоос бусад бүх аймаг ногоон бүс болсон. Тиймээс эрсдэлийг гадагш гаргахгүй байхад иргэн бүр хариуцлагатай байх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сануулж байна" гэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-20 15:16:41

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

CharlesGam
browse tinder for free , tinder website tinder login
2021-02-19 20:01:38