Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-03-07
-12°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-19 16:50:33
Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагууд 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж.  Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангайд халдварын 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Улсын Онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас бусад аймгуудад халдварын голомт бүрэн устсан буюу халдваргүй бүс болсныг 2020 оны төгсгөлд мэдэгдсэн билээ.      Өнөөдөр Сэлэнгэ аймагт Covid-19-тэй нь батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрсэн талаар мэдээллээ. Одоогоос хоёр сарын өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 74 настай эмэгтэй халуурсан шинж тэмдэгтэйгээр очиж, анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-19 16:50:33

Сэтгэгдэл бичих