Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-03-07
-12°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Улаанбаатарт саатсан иргэдээ Ховдын онцгой комисс татан авахаар шийджээ

Улаанбаатарт саатсан иргэдээ Ховдын онцгой комисс татан авахаар шийджээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-19 14:16:07

Ховд аймгийн онцгой комиссоос Улаанбаатарт саатсан иргэд нэгдсэн зохион байгуулалттайгаар нэг удаа татан авах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "Нийслэлд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод саатаад байсан 4000 гаруй иргэнийг татан авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулсан байна. Одоо ч ажил, амьдралын шаардлагаар ирж буй иргэдийг хүлээж авсаар байна. Зарим иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хулгайн замаар орон нутагруу зорчин ирж байгаа нь ямар нэгэн эрсдэл үүсгэж болзошгүй байгаа учраас аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувьд Улсын болон Нийслэлийн Онцгой комисст хүсэлт уламжилж, Улаанбаатар хотод байгаа иргэдийг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулан татан авах ажлыг "НЭГ УДАА" зохион байгуулахаар шийдвэрлэлээ" гэжээ.  

Улаанбаатар хотоос явах иргэд /оюутан/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх “ШУУРХАЙ ШТАБ”-ын 7043-3801 дугаарын утсанд холбогдож Баруун бүсийн төв-Шуурхай штаб Фэйсбүүк хуудас, baruunbus.shtb@gmail.com гэсэн цахим хаягаар заасан хугацаанд бүртгүүлэхийг анхаарууллаа. 

2021 оны нэгдүгээр сарын 19-23-ны ням гараг хүртэл өдөр бүр 08-23 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгэл дууссаны дараа нэгдсэн тоо гаргаж, татах ажлыг ирэх 7 хоногт мэргэжлийн байгуулагуудтай хамтран зохион байгуулна. Хугацааг жич зарлана гэжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-19 14:16:07

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

CharlesGam
tindr , tinder date tinder date
2021-02-19 05:43:27