![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Улаанбаатар хотод мөрдөгдөж байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.
Ингэснээр 18-аас дээш градустай согтууруулах ундааг худалдан борлуулж эхэлсэн. Энэ нь зөрчил, гэмт хэргийн гаралтад хэр нөлөөлж байгааг нийслэлийн Цагдаагийн удирдах газраас тодрууллаа.
НЦУГ-ын урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул "Өнгөрсөн гурав хоног буюу нэгдүгээр сарын 15-17-нд цагдаагийн байгууллагад 4,342 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 1,958 нь зөрчлийн, 60 гаруй нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 352 дуудлага мэдээлэл
ирсэн. Харин архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг
алдагдуулсан, орчиндоо түгшүүр төрүүлсэн 620 хүн эрүүлжүүлэгдсний 57 нь
эмэгтэй хүн байна" гэлээ.
Сэтгэгдэл бичих