Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-03-03
-8°
Пүрэв
2021-03-04
-4°
-16°
Баасан
2021-03-05
-16°
Бямба
2021-03-06
-1°
-14°
Ням
2021-03-07
-13°
2021 оны 03 сарын 03, Лхагва
УОК-ын шуурхай штабаас мэдээлж байна

УОК-ын шуурхай штабаас мэдээлж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-18 17:17:37


УОК-ын шуурхай штабаас гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Гадаад харилцааны яам өнгөрсөн хоёр сарын хугацаанд тусгай үүргийн нислэгүүдийг цуцалсантай холбоотойгоор гадаадад байгаа иргэдэд туслах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотой асуудал байсан. Гадаад харилцааны яам өдөр бүр гадаадад байгаа иргэдийн мэдээллийг авч байгаа. Мөн иргэдээ татан авах саналаа УОК-т хүргүүлж байгаа. 

 УОК-ын чиглэлийн дагуу энэ сарын 22, 31-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг хийхээр боллоо. 

Хоёрдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн саналыг УОК-т хүргүүлсэн. 

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өнгөрсөн хоёр сарын хугацаанд огцом нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 8433 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн. Үүнээс нэн яаралтай буюу ирэх сард багтаж нутаг буцах хүсэлтэй 2660 орчим иргэн байна" гэлээ.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-18 17:17:37

Сэтгэгдэл бичих