Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-03-03
-8°
Пүрэв
2021-03-04
-4°
-16°
Баасан
2021-03-05
-16°
Бямба
2021-03-06
-1°
-14°
Ням
2021-03-07
-13°
2021 оны 03 сарын 03, Лхагва
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-18 16:35:05

2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 16.5 мянган тонн малын мах, 112.7 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн 14.1 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.6 мянган тонн хуурай сүү, 830 мянган ширхэг өндөг, 3.8 мянган тонн ургамлын тос, 97.1 мянган тонн төмс, 41.3 мянган тонн хүнсний ногоо, 4.5 мянган тонн элсэн чихэр, 1.2 мянган тонн давсны нөөцтэй байна.

Хүнсний нөөцийг улсын хэмжээнд хоногоор тооцож үзвэл малын махны 52,  гурилан бүтээгдэхүүний 183, төрөл бүрийн будааны 106, хуурай сүүний 33, ургамлын тосны 62, төмсний 305, хүнсний ногооны 60, элсэн чихрийн 53 хоногийн нөөцтэй байгаа. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд харьцангуй тогтвортой байна" гэсэн байна. 

Цаашид Засгийн газраас хүнсний салбарт богино, дунд хугацаанд дараах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Үүнд:

  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хамаарлыг бууруулах, 
  • Мах махан бүтээгдэхүүний болон согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг шинээр баталж, хэрэгжилтийг хангуулах, 
  • "Баяжуулсан хүнс" бодлогын баримт бичгийг батлах, хэрэгжилтийг зохион байгуулах, 
  • "Эрүүл хүн-Эрүүл Монгол хүн" "Сав баглаа боодол", "Хүнсний ногоо, жимс жимсгэнэ", "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" зэрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний улирлын хамаарлыг бууруулах, хүнсний импортыг орлох, экспортын баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ,
  • Монгол Улсын худалдааны бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулах зэрэг бодлого хэрэгжүүлнэ. 

 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-18 16:35:05

Сэтгэгдэл бичих