Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-03-03
-8°
Пүрэв
2021-03-04
-4°
-16°
Баасан
2021-03-05
-16°
Бямба
2021-03-06
-1°
-14°
Ням
2021-03-07
-13°
2021 оны 03 сарын 03, Лхагва
Улаанбаатар-Дарханы замыг 4 эгнээ болгох ажлыг эхлүүлнэ

Улаанбаатар-Дарханы замыг 4 эгнээ болгох ажлыг эхлүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-18 15:15:04
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг  дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх бүтээн байгуулалтын ажил Азийн хөгжлийн банк болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжиж байна.  АХБ-ны хөрөнгө оруулалтаар одоо байгаа хоёр эгнээ авто замыг өргөтгөн шинэчлэх ажил он дамжин хэрэгжиж байна. 2020 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас гадаад ажиллах хүч төлөвлөсөн хугацаанд орж ирээгүй зэрэг шалтгааны улмаас хойшлоод байсан.  Үндсэндээ 2020 оны наймдугаар сараас л зам барилгын ажил эрчимтэй хэрэгжиж эхэлсэн боловч арваннэгдүгээр сард зогссон. Хоёр багц хэсгийн ажлын гүйцэтгэгч цар тахлын улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болсон шалтгаанаар гэрээ цуцлах хүсэлт тавьж гэрээ цуцлагджээ.  "Дараагийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг Зам тээврийн яамнаас хангаж байгаа бөгөөд шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын барилгын ажлыг 2021 оны гуравдугаар сард эхлүүлнэ" хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа ярьжээ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-18 15:15:04

Сэтгэгдэл бичих