Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-03-03
-8°
Пүрэв
2021-03-04
-4°
-16°
Баасан
2021-03-05
-16°
Бямба
2021-03-06
-1°
-14°
Ням
2021-03-07
-13°
2021 оны 03 сарын 03, Лхагва
Монгол Улсад халдварыг хүн амын нэг хувьд барих шаардлагатай

Монгол Улсад халдварыг хүн амын нэг хувьд барих шаардлагатай

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-17 12:13:02

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр коронавирусийн судалгааны талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-наас Монголд тохиолдох коронавирусийн онцлог, эмчилгээ, оношилгоо, судалгааны 12 ажлыг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн. Одоогоор 4 судалгааны ажлын үр дүн гараад байгаа аж.

Монгол Улсад коронавирусийн халдварын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэг эдийн засгийн зардал тооцоо, судалгааны зарим үр дүн, зөвлөмжөөс товч танилцууллаа.

Монгол Улсад халдварыг хүн амын нэг хувьд барих шаардлагатай

ДЭМБ-аас хүн амын дунд халдвар 1, 5, 10 хувиар тус бүр тархахад учрах зардал, дарамтыг тооцох эдийн засгийн аргачлалыг тооцоолж нотолгоонд тооцсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийг олгосноороо энэ судалгааны ач холбогдол оршиж байгаа аж. Судалгааг коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үеийг судалсан. Тухайн үед Монгол Улсын хүн ам  3 сая 344 мянга 237 байлаа. Үүнээс хүн амын нэг хувьд халдвар тархахад 33442 хүн өвчилж, уг өвчилсөн иргэд 20 хувь нь эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлж харин 80 хувь нь гэрийн тусгаарлалт хяналтад байна гэж үзсэн. Энэ тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүн ам 6688, нэг иргэнийг хэвтүүлэн эмчлэх эмчилгээний дундаж өртгийг 9.9 сая төгрөг гэж тооцоход 66 тэрбум төгрөгийг эмчилгээнд зарцуулах байжээ.  Иймд хүн амын 5 хувьд халдвар авахад 330 тэрбум, 10 хувьд халдвар тархахад 660 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарлаа.

Хүн амын нэг хувьд халдвар тархахад 26764 хүн гэрийн тусгаарлалтад эмчлэгдэнэ. ХӨСҮТ –д тооцсон өртгийн судалгааны багийн тоон мэдээнд үндэслэн нэг хүний эмч тариа, шинжилгээний зардлыг 1.9 сяа төгрөг гэж үзвэл 51 тэрбум төгрөгийн эмчилгээний зардал гарч байна.

Монгол Улсад халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн салбар доголдох тул халдварыг хүн амын 1 хувьд барих шаардлагатай байгаа аж. 

Дэлхий дахинд 90 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, сүүлийн өдрүүдэд Их Британиас гаралтай мутацид орсон хувилбар дэлхий дахинд халдвар нэмэгдэхэд нөлөөлж байна. Олон оронд вакцин хийж эхэлсэн ч үр дүнг нь дэлхийн хүн амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж мэдэх юм. Дэлхий дахинд вакциныг хангалттай хийж эхэлсэн ч 2021 оныг хүн хооронд зай барих жил гэж ДЭМБ зарласан билээ. 

Та вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүх, гараа савандаж угаах, ариутгах, хүн хооронд зай барих зэргийг амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-17 12:13:02

Сэтгэгдэл бичих