![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байгаа юм.
Харин нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд ирж хэвтсэн хүн байсныг ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн дарга А.Бурмаа мэдээллээ.
Тэрбээр “УНТЭ-д энэ сарын 16-нд хэвтсэн хүнээс коронавирус илэрсэн. Биеийн байдал хүнд байна. УНТЭ уг өвчтөнийг тусгаарлан авч, шинжилгээ хийсэн. Тандалт судалгаа үргэлжилж байна” гэсэн юм.
Сүүлийн 24 цагт таван шинэ тохиолдол бүртгэдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 1517, дотоодын нийт халдварын тоо 1016 болоод байна.
Мөн 38 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэрсэн хүний тоо 947 болжээ.
Сэтгэгдэл бичих