![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 5 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа мэдээллээ.
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, 4 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Нэг нь энэ сарын 16-ны шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Биеийн байдал хүнд байна.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 690 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 1016 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1517, эдгэрсэн 947, эмчлэгдэж байгаа 559 байна. Үүнээс 512 хөнгөн, 41 хүндэвтэр, 4 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 38 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа." гэлээ.
Сэтгэгдэл бичих