Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
С.Чингүүний тухай 10 баримт

С.Чингүүний тухай 10 баримт

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-01-15 21:13:58

    1.Чикагод төрсөн

    АНУ-ын Чикаго хотод төрсөн, 13 настай. Есөн настайгаасаа эхлэн мэргэжлийн жүжигчнээр хичээллэж, Чикаго хотынхоо нэр хүндтэй агентлагтай албан ёсны гэрээтэй ажиллаж эхэлжээ.
    Бага байхдаа дүүргийнхээ хүүхдийн жүжигт гурван жил тоглосон. Энэ нь түүнд маш сонирхолтой санагдсан учир ээж нь түүнийг албан ёсны мэргэжлийн сургуульд оруулжээ. Улмаар Холливудын дэлгэцийн олон кино, цувралын шалгаруулалтад орж, багагүй туршлага хуримтлуулсан. 

    2.Хошин мэдрэмж

    Америк аав нь түүний хошин шогийн мэдрэмжийг маш их ойлгож дэмжиж, инээдмийн кинонуудыг бүр бага наснаас нь хамтдаа үздэг байсан.

    3.Өндөр үнэлгээ

     АНУ-ын “Nickelodeon” телевизэд хоёр жилийн өмнөөс хэд хэдэн шоуны ярилцлагад орж, шалгаруулалтаас өндөр үнэлгээ авч байсан. 2018 оны зун тус телевизийн АНУ даяар зарласан тусгай 14 хоногийн сургалтад тэнцэж, 12 хүүхдийн хамт хамрагджээ.

    4.Өрсөлдөөн, ялалт

    “All that” шоуны шалгаруулалтад орох хүсэлтэй 20 мянга гаруй хүүхдээс 5000 хүүхэд орох эрхээ авч, өрсөлдсөний дүнд С.Чингүүн шалгарч, жүжигчнээр ажиллах болсон.

    5.Дуртай жүжигчид

    Чингүүн хүү одоогоор яг тэр гээд онцлоод шүтдэг жүжигчин гэхээсээ илүүтэйгээр уран бүтээлийг нь үзэх дуртай жүжигчид их байдаг. Дурдвал “The Rock” буюу-Dwayne Johnson, Eddy Murphy, комедиан Gabriel Iglesias.

    6.Өмгөөлөгч болж чадна

    Тэрбээр жүжигчин болно гэж огт мөрөөдөж байгаагүй. Хэрвээ жүжигчин болоогүй бол маш сайн өмгөөлөгч болж чадна гэж боддог.

    7.Чөлөөт цаг

    Чөлөөт цагаараа анимейшн кино үзэж, заримдаа видео тоглоом тоглох дуртай. Мөн төгөлдөр хуурыг хувиараа сурч, түүнээсээ кайф авдаг.

    8.Эх оронч сэтгэлгээ

    С.Чингүүн одоогоор Монголдоо ирж амжаагүй байгаа ч боломж олдвол Монголдоо очихыг маш их хүсдэг. 3 жил дараалан зун Монгол явах санаатай байсан ч 2017 театрын жүжиг, 2018 онд Nick comedy camp, 2019 оны зун All That шоунд ажиллаад боломж гараагүй. 

    9.Зорилго, мөрөөдөл

    Ирээдүйн зорилгын хувьд одоо сонгосон мэргэжилдээ дуртай, тоглож байгаа шоундаа ч дуртай учир олон жил үргэлжлүүлэн ажиллахыг л бодож байгаа. Харин шоуныхаа гэрээт хугацаа дуусахаар дуртай хүндэлдэг жүжигчидтэйгээ хамт уран сайхны кинонд тоглохыг бас анимэйшнд дуу оруулах зэргээр жүжигчнийнхээ карьерээ үргэлжлүүлэх мөрөөдөлтэй гэнэ. Одоогоор театр болон ТВ дэлгэцийн бүтээлд багагүй туршлага хуримтлуулаад байгаа. 

    10.Өмгөөлөгч болж чадна

    Түүнийг Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголдоо элэгтэй хүн болоосой гэж ээж нь дандаа Монголын тухай кино, мэдээ мэдээлэл үзүүлдэг. Бас дууны клип үзүүлж, урлаг соёлтой бага багаар танилцуулдаг. Тэр ч утгаараа С.Чингүүн хүү үндэсний хөөмий, морин хуур сурах сонирхолтой болж, морин хуураар хичээллэх болжээ. Жишээлбэл Дуучин Болдын "Хээрийн салхитай аялгуу" дууны клип үзээд Дуучин Болдынх шиг монгол хантааз өмсөхийг мөрөөдөж, Монголд очвол Болдын амьд тоглолтыг үзнэ хэмээн үзэх зүйлсийнхээ жагсаалтанд номер 1-т бичиж байжээ. Морин хуур сурах зорилгоор клип хайх явцдаа Хөсөгтөн хамтлагийн видеонуудыг үзсэнээр фен нь болсон.

    INTERVIEW.MN

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-01-15 21:13:58

Сэтгэгдэл бичих