Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Ханх суманд өнөөдөр 4 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Ханх суманд өнөөдөр 4 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-15 20:07:26

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдрийн 15 цагийн байдлаар  3,5 -4,5 магнитудын хооронд  4 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. 


Газар хөдлөлт болсонтой холбогдуулан нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэхээр Хөвсгөл аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын баг 2 дахь өдрөө Ханх суманд ажиллаж байна.



 Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын Засаг даргын Тамгын газрын байр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, боомтын барилгуудад үзлэг шалгалт хийсэн. Мөн газар хөдлөлтийн голомт  Хороо, Тураг багийн  Ходон”, “Чичин”, “Хачин” гэдэг газруудад очиж малчин иргэдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцлаа. 



Хороо баг “Ходон” гэдэг газарт газрыг өнгөн хөрс 5 см орчим зузаантай цууралт өгсөн, 2010 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн байрны хамар хананы дүүргэлтэд цууралт үүссэн байна.  Иргэн Ренчингийн малын хашаан дотроос ус гарсан бөгөөд ямар нэгэн хохиролгүй, аж ахуйн нэгж болон иргэдэд учирсан хохирол бага, нийт бүртгэгдсэн газар хөдлөлтүүд их бага хэмжээгээр мэдрэгдсэн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-15 20:07:26

Сэтгэгдэл бичих