Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
"Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн иргэдийг өршөөх хуулийн төслийг У.Хүрэлсүхтэй хамт өргөн барина

"Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн иргэдийг өршөөх хуулийн төслийг У.Хүрэлсүхтэй хамт өргөн барина

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-15 13:48:33

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр цөөнхийн бүлгийн төлөөлөл Б.Пүрэвдорж гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Миний санаачилсан ард түмний 10 хуулийн төсөл гэж бий. Үүнийг би ганцаараа өргөн барихаар хэлэлцэхгүй, дэмжигдэхгүй байна. Намайг сөрөг хүчний төлөөлөл гэдгээр нь дарах хандлага ажиглагдаад байна. Тиймээс УИХ-ын бусад гишүүдийн өргөн барьсан төсөлтэй нэгтгэх хэлэлцүүлье, хамт өргөн барихаар төлөвлөж байгаа. НӨАТ-ын татварыг таван хувь болгох тухай хуулийн төслийг НӨАТ-ын талаар хамгийн их ярьдаг Ж.Ганбаатар гишүүнтэй хамт өргөн барина гэсэн бодолтой байна. Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашигладаг бодисуудад онцгой албан татвар тогтоох тухай хуулийн төслийг С.Бямбацогт гишүүн дэмжиж байгаа. Тиймээс хамт өргөн барина. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг нэг жилээр сунгах хуулийн төслийг Г.Тэмүүлэн гишүүн бас өргөн барьсан. Энэ төсөлтэй нь хамт хэлэлцүүлье.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл бол манай намын санаачилга. Тиймээс бүлгийнхээ гишүүдтэй хамт өргөн барина. Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэдийг өршөөх тухай хуулийн төслийг У.Хүрэлсүх гишүүнтэй хамт өргөн барих бодолтой байна. Яагаад гэвэл эрх баригчид 100 жилдээ зориулж Өршөөлийн хууль гаргах байх. Хоригдож байгаа ялтай хүмүүст өршөөл үзүүлж байгаа юм чинь зөрчлийн хуулиар шийтгэгдсэн иргэддээ бас өршөөл үзүүлэх байх гэж бодож байна. Тамхинд онцгой албан татвар тогтоох буюу Монгол тамхи со" ХХК-д 20 тэрбум төгрөгийн давуу эрх олгохгүй байх хуулийн төслийг Ж.Чинбүрэн гишүүнтэй хамт өргөн барина. Эндээс олсон орлогыг элэгний хавдрын эсрэг хөтөлбөрт зарцуулах боломжтой. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан долоон жилийн дундажийг таван жил болгох хуулийн төслийг С.Чинзориг гишүүнтэй хамт өргөн барина. Сум хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж суманд жил болгон зээлийн эх үүсвэр олгох хуулийн төслийг хөдөөнөөс сонгогдсон бүх гишүүдтэйгээ өргөн барина гэж бодож байгаа. Хүнсний тухай хуулийн төслөө би өөрөө ганцаараа өргөн барьчихна. Багш нарын нийгмийн асудлыг сайжруулах Боловсролын тухай хуулийн төслийг Ч.Ундрам гишүүнтэй хамт өргөн барина" гэлээ. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-15 13:48:33

Сэтгэгдэл бичих