Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Д.Нарангэрэл: ДЭМБ-аас 2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг анхааруулсан

Д.Нарангэрэл: ДЭМБ-аас 2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг анхааруулсан

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-15 13:15:44

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл танилцууллаа.

Тэрбээр "Тархвар судлалын хувьд шинэ хувилбар гарсантай холбоотойгоор дэлхий дахинд коронавирусийн халдвар эрчтэй тархаж байна. Шинэ хувилбар нь SARS-CoV-2-оос 70 хувиар илүү тархалттай байгаа юм. Дэлхийн 50 гаруй оронд уг хувилбар халдвар гарсан. 

Мөн олон хүнийг хамруулсан арга хэмжээг зохион байгуулахад мутацид орсон шинэ хувилбар илүү хурдан тархаж байгаа. БНСУ-д сүмтэй холбоотойгоор 700 гаруй хүн халдварласан. Энэ нь олон хүний бөөгнөрөл үүсэхэд тархалт өндөр болно гэдгийг баталсан нэг жишээ боллоо.

Норвегийн эрдэмтэд төдийгүй ДЭМБ-аас 2021 он бол коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд хэцүү он болохыг анхааруулсан. 

Дэлхийн улс орнуудад эмнэлгийн орны ачаалал ихэссэн. Их Британид сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн 700 гаруй эмч нарын сэтгэл санааны байдлыг судлахад, 50 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр амьдралаас уйдах, өөрийгөө гэмтээх, стресст орсон, ажиллах чадвар буурсан зэрэг стрессийн хам шинжүүд ажиглагдсан байна. Иймд эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэл санааны дэмжлэг өгөх, цаг наргүй хөдөлмөрийг үнэлэх нь чухал байна гэдгийг анхааруулсан" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр амны хаалтаа зөв зүүж, ил задгай хаяхгүй байхыг зөвлөсөн юм. Амны хаалт нь аюултай хог хаягдал учир битүү хогийн саванд хийх эсвэл уутанд хийн хогийн саванд хаях ёстой гэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-15 13:15:44

Сэтгэгдэл бичих