Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
Дуудлага худалдаагаар зарах азын дугааруудыг зарлалаа

Дуудлага худалдаагаар зарах азын дугааруудыг зарлалаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-15 11:14:52
  

Автомашины азын дугаарыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг сайн үйлсэд зарцуулах саналыг ШӨХТГ-аас холбогдох газруудад тавьснаар хэрэгжихээр болсон билээ.

Улмаар Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна. Дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд цахимаар зохион байгуулагдах аж.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих гэнэ.

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50 мянган төгрөг байх бөгөөд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ



    Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-15 11:14:52

    Сэтгэгдэл бичих