Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-03-06
-13°
Ням
2021-03-07
-10°
Даваа
2021-03-08
-9°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
2021 оны 03 сарын 06, Бямба
ШУУД: ЭМЯ: Шинээр 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ШУУД: ЭМЯ: Шинээр 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-15 11:03:59
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өгч байна.

  Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 12 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, "Мөнххада" компанийн батлагдсан тохиолдлуудын гэр бүл бүлийн хавьтал 4 хүнээс, БЗД-ийн 12, 17 дугаар хорооноос гэр бүлийн гишүүд 8 хүнээс илэрсэн. Эдгээр тохиолдлууд хяналтад буюу тусгаарлалтад байсан. 

Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 664 болж байна.

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Дотоодын халдвар 990 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1491, эдгэрсэн 909, эмчлэгдэж байгаа 571 байна. Үүнээс 485 хөнгөн, 72 хүндэвтэр, 12 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 52 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа." гэлээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-15 11:03:59

Сэтгэгдэл бичих