Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-21
-2°
-12°
Баасан
2021-01-22
-2°
-16°
Бямба
2021-01-23
-7°
-13°
Ням
2021-01-24
-13°
-20°
Даваа
2021-01-25
-12°
-23°
2021 оны 01 сарын 21, Пүрэв
ФОТО: Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх

ФОТО: Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-14 14:34:54

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан тус аймгийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийжээ. 

1. Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийлээ. Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна. 

2. Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон" ихтэй хөлдсөн байна. 

3. Эгийн нолын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. 

Мөн зам товчлох, цаг хугацаа хэмнэх үүднээс мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-14 14:34:54

Сэтгэгдэл бичих