Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
"Хязгаарлалтын дэглэм зөрчсөн 55 иргэнийг 28.9 сая төгрөгөөр торгож, зургаан иргэнийг баривчилсан"

"Хязгаарлалтын дэглэм зөрчсөн 55 иргэнийг 28.9 сая төгрөгөөр торгож, зургаан иргэнийг баривчилсан"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-14 14:32:09

ЦЕГ-ын цаг үеийн мэдээллийг НХЖОНАБА-ны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан танилцууллаа. Тэрээр “Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах чиглэлээр нийтдээ 52 анги, байгууллагын 9000 гаран албан хаагч 24 цагаар хоёр ээлжээр тасралтгүй үүрэг гүйцэтгэж ажилласан. Мөн нэмэгдлээр ДХИС, НОБГ, олон нийтийн цагдаа хамтран ажилласан. Нэгдүгээр сарын 11-нээс хойш дэглэм буурсантай холбогдуулан өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас 5000 гаран албан хаагч нар үүрэг гүйцэтгэж байн. Цагдаагийн байгууллагаас баталгаат болон баталгаат бус замаар хорио цээрийн дэглэм зөрчиж, зорчиж байгаа иргэдийн үйлдлийг таслан зогсоох хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийг тойрсон баталгаат бус замын постуудыг нэмж ажиллуулж байгаа. Үүнд албан хаагчдаа 24 цагаар нэмэгдлээр ажиллуулж байна. Зарим дүүргийн нутаг дэвсгэр дээр коронавирусийнг шинжилгээг нэмж авах чиглэлээр хэсэгчлэн хааж хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Ханбүргэдэй” их дэлгүүрийг тойрсон 17 байрны 2423 иргэнээс явуулын 10 баг, үлдсэн 2795 иргэнээс явуулан 15 баг “Нэг өрх-Нэг иргэн” зарчмаар явж шинжилгээ авна. Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 11 мянган иргэнээс явуулын 6 баг “Нэг өрх-Нэг иргэн” зарчмаар явж шинжилгээний сорьц цуглуулан ХӨСҮТ-д хүргүүлэх хамгаалалтын ажлыг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 30 байранд Монгол Улсын 1615 иргэн, гадаадын 33 иргэн нийт 1648 иргэнийг дэглэм сахиулж цагдаагийн алба хаагчид үүргэ гүйцэтгэж байна.   

Хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоосон үед нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулах асуудал гарч байна. Өчигдөр гэхэд Баянгол дүүрэгт жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болох 25 орчим иргэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо төрийн ордны орчим жагсаал цуглаан зохион байгуулсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан зохион байгуулах олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байгаа. Иймд иргэд цаашид ийм үйл ажиллагаа хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн хуулийн 5.13 дугаар зүйлээр хариуцлага тооцож байгаа. Энэ хугацаанд 55 иргэнийг 28.9 сая төгрөгөөр торгож, зургаан иргэнийг шүүхээр баривчилсан.

Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд иргэд Засаг даргын захирамжийнхэрэгжилтйиг хангах, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, иргэний үүргээ ухамсарлаж хамтран ажиллахыг уриалж байна.

Хязгаарлалт тогтоосон бүсээс гадагшаа зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг холбогдох зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ” гэв.

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-14 14:32:09

Сэтгэгдэл бичих