Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-04-15
12°
-4°
Баасан
2021-04-16
14°
-3°
Бямба
2021-04-17
13°
-2°
Ням
2021-04-18
13°
-1°
Даваа
2021-04-19
11°
2021 оны 04 сарын 16, Баасан
Г.Алтанбагана долоод, манайхан 13-рт оров \

Г.Алтанбагана долоод, манайхан 13-рт оров \

Эх сурвалж: Bataar.mn Спорт Өчигдөр
        Oлон улсын жүдо бөхийн холбооны шинэ оны анхны тэмцээн World Masters Катарын нийслэл Дохад өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр манай хоёр бөх дэвжээнд гарснаас ОУХМ, дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр +100 кг-д зодоглож, эхний тойрогт Риогийн олимпын хүрэл медальт, Израилийн О.Сассонд хоёр минут 19 секундэд цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгажээ. Харин 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана Бразилын Р.Маседо, Италийн Н.Мунгай нарыг вазаригаар ялсан ч дэлхийн аварга, Голландын Н.Ван Т Эндэд вазаригаар, дагах барилдаанд Гүржийн Л.Бекаурид нэг минутад цэвэр ялагдсанаар шагналт долдугаар байрт орсон аж.                                      
Ганцхан хүрэл медальтай манайхан Болгар, Канад, Словен, Тунис, Турк, Узбекистаны хамт багийн дүнгээр 13-рт орсон бол таван алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй францууд тэргүүлж, БНСУ, Япон, Гүрж, Голланд удаалсан юм.
Эх сурвалж: Bataar.mn Спорт Өчигдөр

Сэтгэгдэл бичих