Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-21
-2°
-12°
Баасан
2021-01-22
-2°
-16°
Бямба
2021-01-23
-7°
-13°
Ням
2021-01-24
-13°
-20°
Даваа
2021-01-25
-12°
-23°
2021 оны 01 сарын 21, Пүрэв
С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажлыг хийж байна гэв

С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажлыг хийж байна гэв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-13 11:19:18
Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхаарал тавин ажилласан гэдгийг мэдэгдсэн юм. Хяналт тавин ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өссөн байна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, түүнийг хураасан үйл ажиллагааг танилцуулах үеэр шүүхээр шийдүүлсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Үүнд Ерөнхий сайд асан С.Баяраас 3сая 567 мянган ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хураах, түүнтэй хамтран хэрэг үйлдсэн Т.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас хөрөнгө татах үйл ажиллагаа олон улсын гэрээ, конвенцийн дагуу татан авах ажил хийж байгаа аж.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-13 11:19:18

Сэтгэгдэл бичих