Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-21
-2°
-12°
Баасан
2021-01-22
-2°
-16°
Бямба
2021-01-23
-7°
-13°
Ням
2021-01-24
-13°
-20°
Даваа
2021-01-25
-12°
-23°
2021 оны 01 сарын 21, Пүрэв
О.Ууганбаатар шуугиулсан ч медаль хүртсэнгүй

О.Ууганбаатар шуугиулсан ч медаль хүртсэнгүй

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-13 10:04:09
              Катарын нийслэл Дохад жүдогийн Мастерс тэмцээн болж байгаа билээ. 2010 оноос эхтэй энэ тэмцээний хоёр дахь өдөр манай таван бөх дэвжээнд гарсан ч медаль хүртэж чадсангүй. Тэднээс хамгийн сайн барилдсан нь ОУХМ О.Ууганбаатар. 81 кг-д зодоглосон тэрбээр "В" хэсэгт эхлээд Риогийн олимпын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, ОХУ-ын Х.Халмурзаевтай таарч, хэн хэн нь нэг вазари аваад, гурван минут 39 секундэд зүүн гарт нь өчиж, цэвэр ялав. Хоёрдугаар тойрогт Лондоны олимпын хүрэл, дэлхийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэлтэй Канадын А.Валоис-Фортерийг ердөө 29 секундэд боож, цэвэр ялан шуугиулж, шөвгийн 16-д үлдсэн ч гуравдугаар тойрогт Узбекистаны Ш.Болтабоевт гурван минут 22 секундэд гурван торгуулиар цэвэр ялагдлаа. Энэ жингийн нөгөө бөх, дэлхийн аварга С.Моллай Гүржийн Л.Майсуразег ялсан ч Австрийн С.Борчашвилиг барсангүй.                                     73 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар нар хоёрдугаар тойргоос үзэгчдийн суудалд шилжсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч эхний даваанд бүдрэх нь тэр.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-13 10:04:09

Сэтгэгдэл бичих