Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-04-21
Пүрэв
2021-04-22
-7°
Баасан
2021-04-23
-7°
Бямба
2021-04-24
-9°
Ням
2021-04-25
-9°
2021 оны 04 сарын 22, Пүрэв
М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-12 10:42:43

                       Өнөө жилийн Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF)-ны анхны тэмцээн болох World Masters Катарын нийслэл Дохад эхэллээ. Жин тус бүрийн чансааны эхний 32 бөх зодоглох энэ тэмцээнд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 184, нийт 399 жүдоч оролцож байна.                                                Эмэгтэйчүүдийн 48 кг-д манай хоёр бөх зодоглосноос гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг "С" хэсэгт эхлээд хийлж, дараа нь ОХУ-ын И.Долговаг ялаад, дэлхийн хошой аварга,Украины Д.Билодидэд цэвэр ялагдав. Тэд хоёр дахиа барилдаж буй нь энэ бөгөөд анх 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таарахад украин бүсгүй илүүрхсэн юм. Ингээд дагах барилдаанд олимп, дэлхийн аварга, Аргентиний П.Паретог ялсан Урнаа гавьяат хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын М.Клементийг гурван минут 27 секундэд өчиж, цэвэр ялснаар олимп, дэлхийн аваргын дараа ордог энэ тэмцээнээс гурав дахь медалиа зүүв. Тэрээр 2015 онд алт, 2017 онд хүрэл медаль хүртсэн билээ.       

 No description available.                                     

Энэ жинд хүч үзсэн ОУХМ Г.Наранцэцэг "А" хэсэгт ӨАБНУ-ын Г.Вайтбүүг ялсан ч Португалийн К.Костаг барсангүй. Тэр 2019 оны "World Masterd"-д үзүүрлэж байв.                      

Харин 57 кг-д медаль хүртэх бөхчүүлийн тоонд зүй ёсоор орж байсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт,т дэлхийн аварга Д.Сумьяа Румыны О.Лореданаг цэвэр ялаад, Израилийн Т.Нелсон Левид гурван торгуулиар цэвэр ялагджээ.                       

Эхний өдөр барилдсан манай дөрвөн эрэгтэйгээс хамгийн өндөр амжилт гаргасан нь ОУХМ Г.Хэрлэн. 66 кг-д хүч үзсэн тэр хийлээд, Германы С.Сейдл, Казахстаны Е.Серикжанов нарыг ялж, шөвгийн наймд дэлхийн аваргын хүрэл медальт, Израилийн Б.Шмайловт дийлдээд, хүрэл медалийн төлөө ОХУ-ын А.Григорянд нэмэлт цагийн хоёр минут 50 секундэд гурван торгуулиар цэвэр хожигдов. Орос залуу дагах барилдаанд манай ОУХМ Ё.Басхүүг мөн гурван торгуулиар цэвэр ялсан юм.                                   Э

хний өдрийн байдлаар 12 улс медаль хүртсэн ба нэг хүрэлтэй манай баг Канад, Гүрж, Голланд, Украинтай наймдугаар байрт бичигдэж байна. БНСУ, Япон, Франц, Косово, Тайвань эхний тавд орж байгаа аж.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-01-12 10:42:43

Сэтгэгдэл бичих